Байгаль орчныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 90 байгууллага нэгдэн Оюутолгойн тухайд Засгийн газрын явуулж буй бодлогыг эсэргүүцлээ. Хөрөнгө оруулалтын гэрээг буруу хийж “Айвенхоу Майнз”, “Рио Тинто” компанитай хамтран бие биеэ хууль бусаар дэмжин ажиллах төдийгүй үүнийгээ олон нийтэд зарлан тунхаглаж байна хэмээн тэд Засгийн газрыг шүүмжилж байна. Улмаар Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг Монгол улсын хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид нийцүүлэн нэн даруй өөрчилж, монголчуудад ашигтай, байгаль орчинд хал багатай, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн, ирээдүйд үр өгөөжтэй болгож засахыг шаардан мэдэгдэл хүргүүлсэн байна. “Газрын баялгаасаа болж хөгжлөөрөө хоцрогдож ядуурсан 58 орны тоог манай улс нэгээр нэмэх хандлагатай байна. Ийм байдалд хүрэхгүйн тулд засаж зарлуулж эхлэхгүй бол Монголын ард иргэд Оюутолгойгоос юу ч олж хүртэхгүй нь“ хэмээн Монголын байгаль орчныг хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл түүний гишүүн хөдөлгөөнүүд, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Ногоон парламентын гишүүд мэдэгдсэн юм. Тэд цаашдаа энэ асуудлаар лекц уншиж, уулзалтууд зохион байгуулан, ард иргэдийг уриалж ажиллана гэж байлаа.
Б.Амгалан