Дэлхийн монголчуудын өв сангийн нийгэмлэг, Ногоон эвсэл, Ногоон хөдөлгөөн, үндэсний үзэлт бүлгэмүүд, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, “Эсгий туургатан” ТББ-аас хазар монголчуудын эрх ашгийг хамгаалах уриалга гаргаж сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Учир нь түүхэн эх орноосоо алслан тусгаарлагдсан тэд монгол цус, зүстэйгээсээ болж ялгаварлан гадуурхагдаж, хөөгдөж, алуулж, зовж зүдэрч буй юм байна. Хазар монголчууд дэлхийн олон оронд тархан суурьшсан бөгөөд Иранд хоёр сая, Пакистанд 400-500 мянган хазар хүн амьдардаг аж. Гэтэл 2001 оноос хойш Афганистанд энх амгалан тогтсон ч хазарууд алуулж, ад шоо үзэгдсээр байгаа аж. Ялангуяа Пакистанд аврал эрэн дүрвэж очсон хазаруудыг сүүлийн үед алж хороох явдал идэвхжижээ. Тиймээс дээрхи байгууллагууд нэгдэн Хойд Солонгосын дүрвэгчдийн оронд хазаруудыг авах, тэдэнд газар өгөх, Хятадын ажиллах хүчний оронд хазаруудыг авчрах гэх мэт уриалгыг гаргаж байгаа ажээ. хазаруудад тохиолдож буй дарамтын талаар “Хөх толбо” сонины эрхлэгч Б.Эрдэнэбаатар хэлэхдээ “Үүнийг Пакистаны нэг овог аймгийн асуудал гэж ойлгож болохгүй. Хэрвээ ингэж ойлгох юм бол иргэний дайн ч үүсч мэднэ. Харин Монголыг аймаглан устгах их гүрнүүдийн далд колончилолын бодлого юм шүү” хэмээсэн юм.
Б.Анир