МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач О.Дарамбазарын “Дуудлага” уран бүтээлийн бие даасан анхны үзэсгэлэн МУЭ-ийн танхимд өнөөдөр 17 цагт нээгдэх гэж байна. Энэ үзэсгэлэнд зураачийн зураасан зураг, уран зураг, пастелаар хийсэн 60 орчим бүтээлийг дэлгэх юм. Түүний уран бүтээл өнөөгийн бидний амьдрал ахуйг бүхэлд нь ойлгох сайхан бололцоог үзэгчдэд олгох бөгөөд өөрийн дотоод ертөнцийн илэрхийллийг уран бүтээлдээ тусгасан байна. Зураач О.Дарамбазар нь Монголын орчин үеийн дүрслэх урлагийн өнөөгийн түвшинг тодорхойлогчдын нэг юм. Тэрбээр 1973-1979 онд Варшавын уран зургийн академийн зураасан зургийн ангийг профессор И.Урбанецийн удирдлаганд төгссөн бөгөөд уран зураг болон зураасан зургаар дагнан ажилладаг байна. Түүний олон бүтээл Уран зургийн галерейн сан хөмрөгт хадгалагддаг. Үзэсгэлэн ирэх мягмар гараг хүртэл үргэлжилнэ.
Б.Анир