Онц ноцтой хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар Нийслэлийн шүүхийн шүүгч Л.Даваасүрэнгээс тодрууллаа.
-Энэ жил хэчнээн онц ноцтой хэргийг хэрэгсэхгүй болгов?
-Анхан шатны шүүхээс нийт 69 хэргийн 79 хүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэж, хоёр хэргийг дүүргээс хэрэгсэхгүй болгосон байна.
-Тухайлбал?
-Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны иргэн Н.Жадамба өөрийн авга ах Г-г машинаар дайрч алахыг завдсан хэрэг гарсан. Түүнд дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 91.1-ээр эрүү үүсгэж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. Харин анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтын явцад нотлогдоогүй хэмээн хэрэгсэхгүй болгосон юм. Мөн оюутан Г.Ишдорж, Б.Шинэхүү нарт холбогдох эрүүгийн хэрэг байдаг. Тэд оюутан байхдаа оюутны танилцах үдэшлэгээр оюутан М-ийг өдөөн хатган баарнаас гаргаж, бүлэглэн зодож алсан. Тэдэнд Эрүүгийн хуулийн 91.2-р танхайн сэдэлтээр бүлэглэн алсан гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэвч Баянзүрх дүүргийн шүүхээс гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гээд хэргийг цагаатгасан байдаг.
Б.ЧИМЭГ