Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд шинээр байгуулсан ахуй үйлчилгээний төв өнөөдөр нээлтээ хийв. Улаанбаатар хотын нийтийн аж ахуйг сайжруулах хоёр дахь удаагийн төслийн бүтээн байгуулалтын нэг ажил нь энэ ажээ. СХД-ийнхэн уг төсөлтэй хамтран дахин нэг ахуй үйлчилгээний төвийг байгуулах юм байна. Халуун ус, саун, массаж, үсчин, гоо сайхан, угаалга, хими цэвэрлэгээ, интетнэт төв, хөнгөн зуушны буфет зэрэг үйлчилгээг энэ төв гэр хорооллын иргэдэд хүргэх юм. Ингэснээр нийт 300 метр квадрат талбайтай үйлчилгээний төвд 12 хүн ажлын байртай болж байгаа аж. Япон улсын нийгмийн хөгжлийн сангийн тусламжаар байгуулсан ахуй үйлчилгээний төвийг “Тэрхийн ундраа” компани барьжээ.
Б.Болд