Ах дүү ченжийн амийг хөнөөсөн этгээдүүдэд холбогдох шүүх хурал маргааш болно. Өчигдөр болох байсан ч шүүгдэгчийн өмгөөлөгч ирээгүйгээс болж, ийнхүү хойшилсон байна. Хэргийг сануулбал, Баян-Өлгий аймгийн ноолуурын ченж ах дүү Б,Х нар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд сураггүй алга болсон юм. Цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжилсны эцэст тэдний цогцос болон машиныг долоо хоногийн дараа Баяннуур сумаас арав гаруй км зайтай газраас олжээ. Хэргийг Баяннуур сумын харьяат 20-22 настай Ш.Аделбек, К.Ерлан, Ж.Ганибет нар бүлэглэн үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна. Хохирогчид тухайн үед 20 сая төгрөгтэй, 31-51 БӨА улсын дугаартай “УАЗ-469” маркийн машинтай явж байсан аж.
Б.Чимэг