Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АБГББХ-ны даргаар Б.Энх-Амгаланг үргэлжлүүлэн ажиллуулахыг дэмжлээ

2023-11-21
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2023.11.21/ хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн саналыг тус бүлгийн дэд дарга Э.Бат-Амгалан танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлд, Байнгын хороог УИХ-аас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ. Байнгын хорооны даргыг УИХ-д сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно хэмээн заасныг дурдаад, УИХ дахь МАН-ын бүлгээс Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Энх-Амгаланг үргэлжлүүлэн ажиллуулах саналыг оруулж буйг танилцуулсан.

Б.Энх-Амгалан нь ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны академи, МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг төгссөн.

Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн академид Төрийн удирдлагын менежер, БНХАУ-ын Бээжин хотын Гадаад харилцааны их сургуульд Ази, Дорно дахин судлал, БНХАУ-ын Жан Жа Жиэ хотод Аялал жуулчлалын удирдах ажилтны чиглэлээр суралцан төгсчээ.

Тэрбээр, Монгол Улсын Аюулгүй байдлыг хангах ерөнхий газарт тусгай албаны ажилтан, ахлах ажилтан, “Ворлд транс” ХХК-д Гүйцэтгэх захирал, “Мишээл Групп” ХХК-д Ерөнхий захиралаар ажиллаж байсан бөгөөд 2008-2016 онд НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, 2016 оноос УИХ-ын гишүүн, Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга, 2019 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, Тээврийн хөгжлийн сайдаар ажиллажээ.

2020 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдож, 2022 оноос УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж буй юм.

Нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь Б.Энх-Амгаланг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.

Дараа нь “Зэвсэгт хүчний зэвсэг, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах бодлогыг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хаалттай горимоор хэлэлцсэн.

Мөн хуралдаанаар Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлт, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд нэгдэн орох асуудлыг зөвшилцөв.

Зөвшилцөх асуудлын талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танилцуулав.

Тэрбээр, Монгол Улс 1972 оноос хойш Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх тухай гэрээ, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенц, Цөмийн ослыг шуурхай мэдээлэх тухай конвенц, Цөмийн осол гарсан буюу цацрагийн аюултай байдал бий болсон тохиолдолд тусламж үзүүлэх тухай конвенц, Цөмийн террорист үйлдлийг хориглох тухай олон улсын конвенц зэрэг цөмийн энергийн чиглэлээр олон улсын хэд хэдэн гэрээ, конвенцод нэгдэн орсон бөгөөд эдгээр гэрээ, конвенцын хүрээнд олон улсын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж ирлээ. Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай УИХ-ын 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 60 дугаар тогтоолоор Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлт, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд тус тус нэгдэн орох талаар холбогдох арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан. Олон улсын атомын энергийн агентлагаас гишүүн орнуудаа эдгээр конвенцод нэгдэн орж дэлхий дахинаа цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй цөмийн терроризм, цөмийн ослоос сэргийлэх, хамгаалах тогтолцоог бэхжүүлэхэд хамтран аж ажиллахыг уриалсаар байгаа билээ. Одоогийн байдлаар Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцод 91 орон, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцод 88 орон, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай  1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлтөд 131 орон, Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд 57 орон нэгдэн орсон байна. Дээрх конвенцуудад нэгдэн орсноор Монгол Улсын нутаг дэвсгэрт цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилго зорилгоор ашиглах, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, цацраг идэвхт материалыг аюулгүй тээвэрлэх, цацраг идэвхт эх үүсвэрийн бүрэн бүтэн байдлыг хангах, аюулгүй ажиллагааг сайжруулах, хяналтын тогтолцоог бэхжүүлэх, болзошгүй цөмийн ослоос урьдчилан сэргийлэх олон улсын хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож олон улсын тавцанд Монгол Улсын байр суурийг бэхжүүлэхээс гадна энэ хүрээнд тусламж авах нөхцөл бололцоог нээж бүрдүүлэх юм. Тус конвенцууд нь Монгол Улсын Үндсэн хууль үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, холбогдох бусад хууль тогтоомжтой уялдсан бөгөөд төсөвт нэмэлт зардал гарахгүй гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Баделхан, Сүүлийн үед цацраг идэвхт бодисын хаягдлыг Монголд булшлах болсон гэсэн мэдээлэл сүүлийн үед дуулдах нь ихэслээ. Чухам яагаад ийм мэдээлэл байнга гарах болов, мэдээлэл үндэслэлтэй эсэхэд тодорхой хариулт авья гэлээ.

Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Г.Манлайжав, Цөмийн хаягдал гэдэг нь цөмийн технологи хэрэглэж байгаа улс орнуудад бий болдог асуудал. Цацраг идэвхт ашигт малтмал,  урантай холбогдуулж зарим ТББ-ын төлөөллөөс цөмийн хаягдалтай холбоотой асуултуудыг тавьсан. Бид энэ оны 06 дугаар сард мэргэжлийн болон цөмийн энергийн эсрэг  үйл ажиллагаа явуулдаг төрийн бус болон бусад 55 байгууллагын төлөөллийг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулсан. Олон улсын атомын энергийн агентлагийн Хууль эрх зүйн газар, Цөмийн баталгааны газрын аюулгүй ажиллагааны газрын төлөөлөл хэлэлцүүлэгт оролцож,  олон улсын экспертүүдийн тайлбаруудыг өгсөн.

Өнөөдөр хэлэлцэж байгаа аюулгүй ажиллагааны конвенцуудад дээр дурдагдсан асуудалтай холбоотой заалт байхгүй. Цөмийн хаягдал гэдэг нь өөрийн оронд үүсгэсэн цөмийн реакторт ажиллуулаад гарсан хаягдлыг хэлдэг учраас Монгол Улсад хамааралгүй,  тэр тусмаа шар нутагтай ямар ч хамааралгүй гэдгийг конвенц дахь заалтуудаар тодорхой болгосон гэсэн хариулт өгсөн.

Хэлэлцүүлгийн төгсгөлд Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан конвенцуудад нэгдэн орохыг дэмжиж байгаагаа илэрхийлээд, цөмийн технологийн энхийн хэрэглээнээс үүссэн цацраг идэвхт хаягдал, ураны олборлолт, боловсруулалтаас үүсэх хаягдал, хяналтад буй үйл ажиллагаанаас байгаль орчинд нийлүүлэх хаягдал, ашиглагдахгүй болсон битүү цацраг идэвхт үүсгүүр гэсэн зүйлс байна. Монгол Улс гадны цөмийн хаягдлыг нутаг дээгүүрээ дамжуулахгүй, тээвэрлэхгүй, хадгалахгүй, булшлахгүй гэсэн бодлоготой. Эдгээр зүйлсийг мөн дамжуулахгүй, тээвэрлэхгүй, хадгалахгүй, булшлахгүй гэдэг асуудал дээр  хэлэлцээр хийхдээ онцгой анхаараарай. Учир нь энэ конвенцуудыг соёрхон баталсны ард иргэд, төрийн бус байгууллагуудын зүгээс бол хардлага гарна. Монгол Улсад цөмийн хаягдал булшлах гэж байна гэдэг асуудал яригдсаар ирсэн. Тийм учраас бид гадны улсын цөмийн хаягдлыг булшлахгүй, конвенцод нэгдэн орсноор мэдээллийн эх үүсвэрээ баталгаажуулж, цөмийн хаягдалтай холбоотой асуудлуудаар мэдээллүүдээ солилцох юм гэдгийг тодотгож өгөөрэй хэмээн Ажлын хэсгийн гишүүдэд сануулан, хуралдааны протоколд тэмдэглүүлж байгаагаа дурдсан.

Эцэст нь Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенц, Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц, Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцын 2005 оны нэмэлт, өөрчлөлт болон Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    2 цаг 41 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    6 цаг 2 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    6 цаг 7 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    21 цаг 12 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    21 цаг 37 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    21 цаг 39 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    22 цаг 42 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    23 цаг 20 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    23 цаг 36 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    23 цаг 57 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК