Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий шатахуун түгээх газарт дугаарлаж байсан зарим иргэн хэрүүл маргаан үүсгэж, улмаар бусдын биед халдсан үйлдэл гаргажээ.
"Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс уг үйлдлийн талаарх гомдол, мэдээллийг бүртгэлд авч, зөрчил шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн хүрээнд тухайн асуудлыг шийдвэрлэх юм.