зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Тэмүүлэн: Малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг өсгөх, үндэсний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор сарлагийн хөөврийн килограмм тутамд урамшуулал олгодог болно

2024-2-22
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн өнөөдөр (2024.02.21)ноос ноолуурын салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, тэр дундаа сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй уулзаж, татварын орчны эрх зүйн шинэчлэлийн хүрээнд санал солилцлоо. Тэрбээр уулзалтын эхэнд “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2011 оны 30 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, сарлагийн хөөврийн килограмм тутамд урамшуулал олгохоор зохицуулсан талаар танилцуулав. Уг тогтоолын нэг дэх хэсэгт малчин, мал бүхий этгээдийн бэлтгэж, үндэсний боловсруулах үйлдвэрт тушааж, татварын цахим төлбөрийн баримтын системд бүртгэгдэж баталгаажсан сарлагийн хөөврийн килограмм тутамд 10000 төгрөгийн урамшуулал олгохоор тусгажээ. Тогтоолын хэрэгжилтийн хүрээнд өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 977525 малчин, мал бүхий этгээдэд нийт 256.3 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг олгосон байна. 

Манай улс нэг сая гаруй сарлагтай бөгөөд нийт 500 гаруй тонн хөөвөр бэлтгэх нөөцтэй ч одоогийн байдлаар 30 хувийг нь дотоодын үйлдвэрүүдэд нийлүүлдэг гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн дурдлаа. Тэрбээр, сарлагийн хөөврөөс өнөөгийн байдлаар жилд 20.6 тэрбум төгрөгийн орлого олж байгаа бол үндэсний үйлдвэрүүдэд нөөцөө бүрэн нийлүүлснээр уг орлогыг дөрөв дахин нэмэгдүүлэх боломжтой хэмээн тодотгосон юм. Нөгөөтэйгүүр малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг нэмэгдүүлж, малчдын орлого бодитой өсөхөөс гадна баялаг бүтээгч, ажлын байр бий болгогч, үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжихэд чухал түлхэж болно гэдгийг Байнгын хорооны дарга онцоллоо. Уулзалтад оролцогчид урамшуулал олгох зохицуулалтын талаар үйлдвэр, хоршоод, малчдад нэгдсэн мэдээлэл өгөх, оролцоог жигд хангах, дундын хяналтын механизмыг тодорхойлох нь чухал гэдэгт санал нэгдэж байв. 

Цаашид сарлагийн хөөвөрт урамшуулал олгох зохицуулалтыг орон нутгийн иргэдэд сурталчлан таниулах, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах хүрээнд хөөврийг стандартын дагуу самнаж бэлтгэх, үзүүлэх сургалтыг орон нутагт зохион байгуулахаар тогтлоо. Үүний дараа парламентаас эхлүүлж буй татварын цогц шинэчлэл, нийтийн буюу төрийн санхүүгийн реформын хүрээнд санал солилцсон юм. 

Энэ үеэр Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, татвар төлөгчдийн ирүүлсэн саналаас хамгийн тулгамдаж буй гол асуудал нь Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор гарсан хэм хэмжээний актууд нь хуулиасаа давсан байдаг, мөн төрийн зарим байгууллагаас тогтоосон өндөр хэмжээний үйлчилгээний зохицуулалтын гэх нэртэй хөлс, төлбөр, хураамж нь татвараасаа ялгаагүй ачаалал үүсгэж байгаа нь татварын зардлыг тэр хэмжээгээр нэмэгдүүлж, хүндрэл чирэгдэл үүсгэж байгаа талаар тодотгов. Иймд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан татварын суурь орчинд дүн шинжилгээ хийх ажлын хэсгийн зүгээс татварын шинэчлэлийг тодорхой үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж эхний ээлжинд иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд санхүүгийн ачаалал, хүнд суртал, чирэгдэл үүсгэж буй, хууль тогтоомжид нийцээгүй төлбөр, хураамж, хөлс зэргийг хүчингүй болгох арга хэмжээний талаар Улсын Их Хурлын тогтоолыг батлуулжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Бэлчээрийн ургамал нийт нутгийн гурван хувьд муу ургажээ
Жахар цамыг маргаашаас эхлэн гурав хоног хийдэд хурж, бямба гарагаас Хүй долоон худагт дэлгэрэнгүй хурна
Узбекистаны ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулан дараах замуудыг хаана
Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (64.119.30.210)
    Поп улс төрчид новшнуудаа та нарт бидны төлсөн татварыг өөрсдийн сонгуульд гарах шат болгож ингэж дураараа зарцуулах эрх байхгүй шүү. Та нар одоо малын аргал хомоолонд урамшуулал олгох л дутуу байна шүү муу хараал идмэрүүд минь
    2024 оны 02 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
    7 мин
  • Бэлчээрийн ургамал нийт нутгийн гурван хувьд муу ургажээ
    14 мин
  • Жахар цамыг маргаашаас эхлэн гурав хоног хийдэд хурж, бямба гарагаас Хүй долоон худагт дэлгэрэнгүй хурна
    42 мин
  • Узбекистаны ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулан дараах замуудыг хаана
    49 мин
  • Д.Пүрэвдаваа: Намын, улстөрчийн шийдвэр түрүүлж яваад байна
    54 мин
  • Н.Алтанхуяг: Бодлого гарч байж дараа нь сайдын тухай ярьдаг
    1 цаг 8 мин
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
    1 цаг 27 мин
  • Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9446 болжээ
    2 цаг 15 мин
  • "Бууж мордох хорвоо"
    2 цаг 19 мин
  • Н.Алтанбаяр мөнгөн медалийн төлөө тулалдана
    3 цаг 12 мин
  • Танилц: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    3 цаг 15 мин
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
    3 цаг 24 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    3 цаг 31 мин
  • ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийнэ
    3 цаг 35 мин
  • БЗД-ийн 26 дугаар хороонд байрлах "Оргил" худалдааны төвд гарсан галыг унтраахаар ажиллаж байна
    3 цаг 40 мин
  • Улаанбаатарт өдөртөө 30 хэмийг даван халж, аадар бороо орно
    3 цаг 48 мин
  • Д.Батсүх: 1639 оноос хойш уламжлал болсон Даншиг наадмыг энэ жил зургаадугаар сарын 28-29-нд зохион байгуулна
    19 цаг 3 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    19 цаг 20 мин
  • Баянгол дүүрэгт хиймэл оюун ухаанд суурилсан “Теле камерын хяналтын дэд төв” нээлтээ хийлээ
    19 цаг 23 мин
  • Г.Занданшатар: Авлигач, ард түмнээ нүүрчилдэг хүмүүс төрийн албаны нэр хүндийг унагаасан
    19 цаг 36 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайд нарт хандаж хэлсэн үгээс "онцлох" 10 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
  • С.Амарсайхан: Онцгой байдлын албанд зүтгэнэ гэдэг бол эгэл жирийн сонголт биш
  • Нийслэлийн иргэдийн баяр: Түрүүлсэн бөхийг 30 сая, үзүүрлэсэн бөхийг 20 сая төгрөгөөр байлна
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • М.Ганхүлэг: Монгол адууны удмын сан, генетик нөөцийг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • BLAST.tv Austin Major 2025: Шилдэг 8 баг плей-офф шатанд шалгарлаа
  • 2025 Mid-Season Invitational
  • Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээжээ
  • Б.Пүрэвдорж: Ахмадууд минь зээлээ бодолтой аваарай
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын эрчим хүчнийхэнд хандаж хэлсэн үгээс ОНЦЛОХ эшлэлүүд
  • О.Номинчимэг: Мэргэжлийн хяналтгүй болсноос хойш нэгдсэн шалгалт гэдэг зүйл байхгүй болчихсон
  • С.Бямбацогт: Хүссэн хүн болгон сайд болдоггүй
  • Я.Содбаатар: Манай нам сайд нарынхаа 40 хувийг л шинэчлэхээр оруулж ирсэн
  • Н.Номтойбаяр: Завсарын Засгийн газар бүрдэх гэж байгаа бол үүнд яаран орохгүй
  • Намдаа тэтгэгдэж, нар салхинд гомдох заяа...
  • Б.Төгсцэнгэл: Багш, эмч, сувилагчаас бусад төрийн албан хаагчдыг 9 хувиар бууруулна
  • "Интермед" эмнэлгийн хариуцлагагүй байдлаас болж, "эпилепси" оноштой ХҮҮХЭД хохирчээ
  • Хөхрөлдөөд байх юм биш сэн, УИХ-ын гишүүд ээ!
  • С.Бямбацогт: Данхар бүтцийг дарга нараас эхэлж цомхотгоно
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгууль ням гарагт болно
  • С.Амарсайхан: Стандарт хаана байна, тэнд аюулгүй байдал, сэтгэл ханамж байдаг
  • Х.Нямбаатар: Би хууль зөрчсөн бол өгдөг газар нь өг
  • ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн албаны зөвлөхүүдтэй уулзлаа
24 баримт
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Ерөнхий сайд Г.Занданшатарын ХӨСҮТ-д ажиллахдаа хэлсэн үгээс онцлох 15 эшлэл
  • У.Хүрэлсүх: Онцгой байдлын албыг орчин үеийн мэргэжлийн байгууллага болгон хөгжүүлэхийг бүх талаар дэмжинэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК