Монголын Олон Улсын ба Үндэсний Спортын Арбитрын шүүх байгууллагаас цаг үеийн асуудлаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Мэдээлэлдээ "Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр таван сая төгрөг аваад бөхчүүдийн барилдах эрхийг сэргээж байна гэх мэт худал мэдээлэл цацагдсан. Иргэн шүүхэд гомдол гаргахад материал бүрдүүлээд хураамжийн төлбөр төлдөг. Үүнтэй адил манай байгууллага дээрх хураамжийг авч байж гомдол саналыг хэлэлцдэг журамтай.
Манай байгууллагаас гаргаж буй шийдвэрийг Олон Улсын Арбитрын Шүүхээс үг үсэггүй хянаж тус байгууллагын баталсан дүрэм журмыг сахиулахыг шаарддаг. Мөн бид гаргасан шийдвэрээ албажингуут 24 цагийн дотор Дэлхийн Допингийн Эсрэг Агентлаг буюу WADA руу мэдээллээ өгдөг.
Манай байгууллага 2017 оноос хойш спортын хэрэг маргааны асуудлыг шийдвэрлэж ирсэн. Яг одоогоор улсын арслан М.Бадарч, харцага Т.Бэгзсүрэн нарын гомдлыг хэлэлцэж буй.
М.Бадарчийн гомдол гаргасан шүүх хурал түр хойшлогдсон. Учир нь тус маргааныг шийдвэрлэхийн тулд нотлох баримт цуглуулах болон түүнтэй холбоотой 14 бичиг баримт цуглуулах хүсэлт тавьсан. Эдгээрээс зарим нь товлосон цагт ирээгүй"гэв.
Сэтгэгдэл (1)