Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Анужин: Балетын тайзнаа 14 жил эерэг дүр бүтээсэн. Одоо эсрэг дүрд тоглохыг хүсэж байна

2024-10-01
0
ЖИРГЭХ

Энэ цагийн балетын урлагийн тод гялалзах од, МУГЖ, УДБЭТ-ын балетын гоцлооч О.Анужинг уншигч тантай уулзуулъя. Тэрбээр 35 жил тасраад байсан балетын эмэгтэй бүжигчдийн амжилтын буухиаг үргэлжлүүлж Монголын сонгодог урлагт нэгэн шинэ түүх бичсэн нэгэн юм.


-Хэзээ балетчин болох гараагаа эхэлсэн бэ? Гэр бүлийнхний нөлөө бий юу?

-Анх ээжийн найз, МУГЖ Ц.Наранханд эгчийн тоглолтыг үзэж байлаа. Тухайн үеэс л балетчин болъё гэх бодол төрсөн. Тэгээд л ээж бид хоёр Хөгжим бүжгийн коллежийн балетын  ангийн шалгаруулалтад орсон юм. Цаг хугацааны хувьд гэвэл 2005 оны есдүгээр сарын нэгнээс балетаар хичээллэж эхэлсэн дээ.

-Сургуулиа төгсөхөөсөө өмнө УДБЭТ-ын босгыг алхсан юм билээ.

-Тийм ээ. Сургуулиа төгсөхөөс хоёр жилийн өмнө буюу 2010 онд УДБЭТ-т гэрээгээр ажиллаж эхэлсэн. Хоёр жил кардио балетын бүжигчнээр бүжиглэж байгаад сургуулиа төгсөөд театртаа үргэлжлүүлэн ажилласан.

-УДБЭТ-ын тайзан дээр гарах тэр мэдрэмж ямар байсан бэ? Маш том тайз шүү дээ...

-Гайхалтай байлгүй яах вэ. Анх тайзан дээр гарахдаа “Хунт нуур” бүжгийн кардио балетад гарч байлаа. Маш мундаг бүжигчидтэй нэг тайзан дээр зэрэгцэж гарна гэдэг бол маш их бэлтгэл сургуулилт шаарддаг. Миний анхны тоглолт байсан учир гэр бүлийнхэн маань ирж үзэж байсан. Жүжиг дууссаны дараа ах ирээд “алдаа гаргаж, жүжгээ үймүүлчихвий гээд их сандарч байлаа, гэхдээ чамайг ялгаж харж чадсангүй” гэж билээ. Намайг тайзан дээр гарахыг хараад гэрийнхэн маань миний өмнөөс их л сандарсан даа.

-Хунт нуур бол эмэгтэй балетчидын мөрөөдөл шүү дээ. Таны хувьд хэзээ Хунт нуурт гоцолсон бэ?

-Театрын тайзнаа гарснаас хойш зургаан жилийн дараа Хунт нуур балетад гоцолж эхэлсэн. Хунт нуур бол цэвэр классик, сонгодог балет учир маш хэцүү. Алхаа гишгээ, нэг гарын байрлал хүртэл заагдсан байдаг.

Мөн нэг жүжигт цагаан хун буюу зөөлөн чанарыг, хар хун буюу хатуу ширүүн чанарыг нэг хүн үзүүлнэ гэдэг амаргүй л дээ.

Үүнээс гадна хар хунгийн 32 эргэлт гэж бий. Тэр эргэлт жүжгийн турш маш их ядарсны дараа хийгддэг эргэлт учир их ур чадвар шаарддаг.

-Балетчин хүн маш их тэсвэр тэвчээр үүрдэг юм шиг. Наад зах нь хөлийн өлмий дээрээ олон цагийн турш бүжиглэнэ гэдэг амаргүй байх...

-Анх балетаар хичээллэж байх үед хөлөө хэрхэн арчлахаа мэддэггүй байсан л даа. Тухайн үед хөл маш их цэврүүтнэ. Яваандаа эгч нарыгаа харж, каскигаа хэрхэн өмсөхийг сурсан. Цэврүүтэх бол хамгийн энгийн өвдөлт. Гэхдээ багаасаа хичээллэж эхэлсэн болохоор булчин шөрмөс гэмтэх, цэврүүтэх зэрэг биеийн гэмтэлд тэвчээртэй, тэсвэртэй болчихдог ч юм шиг.

Балет бол зөвхөн биеэрээ хийдэг урлаг биш шүү дээ. Балет бол бие, ухаан, сэтгэл зүрх гээд бүх зүйлийн цогц. Гоё биетэй, сайн үсрэлттэй хэр нь сэтгэл зүрх, ухаанаа зориулж чадахгүй байгаа бол үр дүн гарахгүй л гэсэн үг.

-99 хувийн хөдөлмөр, нэг хувийн авьяас гээд ярих нь бий. Балетын урлагийн тухайд эсрэгээрээ юм шиг?

-Мэдрэмж, мэдлэг, ухаанаас гадна хичээл зүтгэл хэрэгтэй. Мөн төрөлхийн гоё гар хөл, авьяас, царай зүс их чухал. Учир гэвэл энэ бол тайзны урлаг шүү дээ. Урлаг бол мэдээж гоо үзэмж дээр суурилдаг. Тэгэхээр бүх зүйл л чухал болчхоод байгаа биз. Үүнийг 99, 1 гэж хуваах ямар ч боломжгүй. Энэ урлагаар хичээллэхийн тулд маш олон зүйлд зэрэг анхаарах хэрэгтэй болдог.

-Хүрэхээр зорьж буй мөрөөдлийнхөө аль хэсэгт явж байна вэ?

-Хүн ер нь мөрөөдөх өө зогсоодоггүй байх. Мөрөөдөл зогссон үед л диваажингийн орон руу явдаг болов уу. Гэр бүл, хувийн карьер талаасаа мөрөөдөх зүйл их байна. Жил ирэх тусам л мөрөөдлүүд минь өөрчлөгдсөөр байна даа. Балетын тухайд энэ урлагт өнгөрүүлсэн 20 жилээ үр дүнтэй өнгөрүүлснийхээ үр шимийг хүртэх ёстой гэж боддог.

-Тайзан дээр гараад хэдийн 14 жил болжээ. Энэ хугацаанд гоцолж үзээгүй дүр бий юу? Цаашид ямар дүрд тоглохыг хүсэж байна вэ? 

-Бүхий л сонгодог болон үндэсний балетад гоцолсон. Жил ирэх тусам зарим зүйлс өөрчлөгдөж буй учраас шинэ уран бүтээлүүд тавигдаж байна. Тиймээс шинэ, орчин үеийн балетуудад тоглох юмсан гэж боддог. Мөн цаг хугацаа, боломж нь таарвал эсрэг дүрд гарч үзмээр байгаа. 14 жил балетын тайзанд гарахдаа эсрэг дүр бүтээж байгаагүй.

-Тэтгэвэртээ гарахад 6 жил үлджээ. Энэ зургаан жилийн дараах өөрийгөө хэрхэн төсөөлдөг вэ?

-Бид 20 жилээр тэтгэвэртээ гардаг. Миний хувьд тэтгэвэртээ гарсан ч балетаа орхиж чадахгүй л дээ. Балетаар хичээллэхийг хүсдэг хүүхэд, залуучуудад өөрийн олж авсан туршлагаа хуваалцмаар байгаа. Анх энэ урлаг руу орсон л бол зууралдсаар байгаад л дуусдаг юм шиг байгаа юм.

-Балетыг өөрийнхөөрөө тодорхойлбол?

-Таван мэдрэхүйн цогцыг балетын урлаг гэж боддог. Яагаад гэвэл балетын урлаг бол маш их мэдрэмж шаарддаг. Бид амаараа юу ч хэлэхгүйгээр биеэрээ үзүүлдэг. Мөн биеийн хэлэмжийг хүн болгон ойлгож чадахгүй. Тухайн жүжгийн утга санааг ойлгож, тэр мэдрэмжийг 500, цаашлаад мянган хүнээс салгахгүй байх ёстой. Нэг үгээр хэлбэл, мэдрэмжүүдийн оргил бол балетын урлаг.

-Тоглолтын үед алдаа гаргах тохиолдол гарна биз?

-Тайзны урлаг гэдэг бол амьд. Нэг нь унавал унана. Өөр ямар ч арга байхгүй. Жүжигчин хүний хамгийн чухал зүйл бол эвгүй байдлаас хурдан гарч сурах. Тайзан дээр бүү хэл, бэлтгэл дээрээ ч 100 хувь хийнэ гэж байхгүй шүү дээ. Би нэг удаа тайзан дээр унаж байлаа. Нэг хөл маань нэг хөлөө дагаж яваад л. Тэгээд халтираад газар уначхав. Тайзан дээрх асаалттай ганц гэрэл нь миний дээр тусаж байсан юм. Хоёр нүднээс нулимс бөмбөрөөд л. Гэсэн ч жүжигтээ орж инээх ёстой байсан учир инээмсэглэсэн. Тэр өдрийн тоглолт дууссаны дараа өрөөндөө ороод буйдан, паар хоёрын завсрын жижиг зайд ороод уйлж байв. Тухайд үед маш их ичиж байлаа. Тайзан дээр унана гэж хэн ч бодохгүй шүү дээ. Өмнө нь бодож ч байгаагүй. Хүн чинь алдаанаасаа л суралцаж амьдардаг шүү дээ.

-23 насандаа МУГЖ цол тэмдгээр энгэрээ мялааж байсан үеийг эргэн дурсъя. Тухайн үед олны магтаал, шүүмжлэлийг их хүртэв үү?

-Тухайн үед би 23хан настай байсан шүү дээ. Мэдээж эцэг, эх, багш нар маань маш их баяртай байсан. Үүний хажуугаар 23 насандаа МУГЖ цол авлаа гээд дургүйцэж буй хүмүүс олон байсан. Тухайн үед би дараагийн удаа 18-тай хэн нэгэн МУГЖ цол авахад би замыг нь засаж өгөх юмсан гэж бодсон доо. Би анхнаасаа л өөрийн зорилго мөрөөдлийг тавиад түүнийхээ төлөө явж байсан. Би ямар ч цол тэмдэг авсан хамаагүй нэг л зүг чигт явсан. “Би МУГЖ цол авчихлаа, одоо л бүгдийг хийе” гэсэн зүйл байгаагүй. Хийж, зорьж байсан зүйлээ үргэлжлүүлж өдийг хүрсэн дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт өнөөдөр эхэлж байна
Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн бодит нөлөөллийг зөвхөн газрын гадаргын шаталтын байдлаар дүгнэх боломжгүй
Г.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт өнөөдөр эхэлж байна
    1 цаг 47 мин
  • Гадаадын орнууд БААВГАЙН идэвхжилтэй хэрхэн тэмцдэг вэ?
    2 цаг 17 мин
  • Дэлхийн хүн ам долоон тэрбумд хүрсний 15 жилийн ой: Хүн төрөлхтөн хэрхэн өөрчлөгдөв?
    2 цаг 47 мин
  • Монголын аймшигт түүх: Үндэстнийг айдаст автуулсан их хэлмэгдүүлэлт
    2 цаг 57 мин
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    3 цаг 17 мин
  • Монголын чөлөөт бөхийн ДЭЛХИЙН АВАРГУУД: Таван бөх, долоон алт
    3 цаг 17 мин
  • “Тендерийн мадаам” хэмээн хочлогдсон М.Энхцэцэг гишүүний хамаарал бүхий "Бодит чадал" ХХК 304 тендерт оролцож 114 тендерт шалгарчээ!!!
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • “X-Men” киноны профессор Чарльзын дүрийг бүтээсэн жүжигчин Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө
    Өчигдөр 11 цаг 35 мин
  • Холбооны удирдлага, шигшээ багийн дасгалжуулагчид ганц хүрэл медалийнхаа ард нуугдаад өнгөрөх үү?
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн бодит нөлөөллийг зөвхөн газрын гадаргын шаталтын байдлаар дүгнэх боломжгүй
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Г.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай
    Өчигдөр 10 цаг 40 мин
  • 20 настай Америк залуу ДАШТ-ий хамгийн өрсөлдөөнт жинд финалд үлдэж шуугиулав
    Өчигдөр 10 цаг 32 мин
  • Өнөөдөр ДАШТ-ий дэвжээнд манай ЗУРГААН бөх хүч үзнэ
    Өчигдөр 10 цаг 20 мин
  • АНУ-ын Орегон мужид хоёр нисдэг тэрэг агаарт мөргөлджээ
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • “Эрчим инженер” хөтөлбөрөөр эрчим хүчний мэргэжилтнүүд Энэтхэгт  суралцана
    Өчигдөр 10 цаг 06 мин
  • Израилын парламентын сонгуулиар аль ч улс төрийн эвсэл олонхын суудал авч чадсангүй
    Өчигдөр 10 цаг 02 мин
  • Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
    Өчигдөр 09 цаг 55 мин
  • Чуулган: УИХ-ын асуулгын цаг болно
    Өчигдөр 09 цаг 12 мин
  • Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна
    Өчигдөр 09 цаг 03 мин
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
    Уржигдар 23 цаг 19 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Холбооны удирдлага, шигшээ багийн дасгалжуулагчид ганц хүрэл медалийнхаа ард нуугдаад өнгөрөх үү?
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • Баавгай машинд өөрийгөө түгжиж, доторх салон болон эд ангийг нь сүйтгэсэн тохиолдол гарчээ
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
  • Холбооны удирдлага, шигшээ багийн дасгалжуулагчид ганц хүрэл медалийнхаа ард нуугдаад өнгөрөх үү?
  • The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
  • Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
  • Зээлийн батлан даалтын сангийн баруун бүсийн салбар Ховд аймагт нээгдлээ
24 баримт
  • Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК