Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх ЗГХЭГ болон Төрийн албаны зөвлөлийн мэдээллийг сонслоо

2025-4-02
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын даргын 2024 оны 73 дугаар захирамжаар байгуулагдсан Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль, тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр (2025.04.02) хуралдаж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажлын хэсгийн болон Төрийн албаны зөвлөлийн мэдээллийг сонсов.

Засгийн газрын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал төрийн албанд хийх шинэчлэл, өөрчлөлтийн ерөнхий үзэл баримтлалыг танилцуулж, Нийтийн албаны тухай ерөнхий хууль, Нийтийн захиргааны албаны тухай болон дагаж мөрдөх журмын тухай хуулиудаар эрх зүйн орчныг бүрдүүлэхээр төлөвлөж буйг онцолсон юм. Үүний хүрээнд төрийн ажлыг гүйцэтгэлийн үнэлгээнд суурилсан, олон улсын жишигт нийцсэн шалгуур үзүүлэлтүүдээр үнэлдэг байх, дижитал шилжилт, хиймэл оюун ухааны ашиглалтыг нэмэгдүүлэх, шинэ мянганы хүний нөөцөөр чадавхыг бэхжүүлэх асуудлуудад онцгой анхаарал хандуулж буй ажээ. Мөн төрийн албанд шударга байдлын зарчмыг бодитоор хэрэгжүүлж, албан хаагчийн байгууллагад оруулж буй хувь нэмэр, авч буй цалин хөлсний уялдааг хангах, мерит буюу чадахуйн зарчмыг зөв нэвтрүүлэх, төрийн албаны сургалт, давтан сургалтын тогтолцоог оновчтой, үр дүнтэй болгох эрэг асуудлыг онцгойлон авч үзэж байгаа талаар дурдав.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварын үнэлгээ хийснийг тус газрын дэд дарга Б.Батцэцэг танилцуулсан юм. Тус хуулийн 467 хэсэг, заалтыг нэгтгэн дүгнээд, 25 заалтыг хэвээр үлдээж, 145 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж, 26 зүйл, заалтыг хүчингүй болгох шаардлагатай гэж үзсэн байх бөгөөд 46 заалтын хэрэгжилтийг үнэлэх боломжгүй байжээ. Сүүлийн 10 жилд төрийн улс төрийн албаны бүрэлдэхүүн 1.6 хувиар, захиргааны албаны бүрэлдэхүүн 6.4 хувиар өссөн бол төрийн үйлчилгээний албан хаагчдын тоо 65.3 хувиар, тусгай албан хаагчдын тоо 27.0 хувиар тус тус өсчээ. 2023 оны байдлаар улсын хэмжээнд нийт 226496 төрийн албан хаагч ажиллаж байгаагийн 68.0 хувь нь төрийн үйлчилгээний, 21.0 хувь нь төрийн тусгай албан хаагч байгааг тэрбээр танилцуулав.

Төрийн албаны шинэчлэлтийн хүрээнд хүний нөөцийн удирдлагын нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, чиг үүргийн шинжилгээ, албан тушаалын тодорхойлолтыг шинэчилж, процессын дахин инженерчлэл хийх, сонгон үалгаруулалтыг сайжжруулж, төрийн албаны ангиллыг оновчтой болгох шаардлагатайг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга мэдээлэлдээ онцолж, мөн нийтийн буюу төрийн албаны мэдээллийн архитектур, сэлгэн ажиллах, шатлан дэвших тогтолцоог шинэчлэх, цалин хөлс, нийгмийн баталгааны тогтолцоо болон мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг сайжруулах, үнэлгээний бодит системийг нэвтрүүлэх шаардлагатай гэж үзсэнээ дурдав. Мөн төрийн албаны талаарх олон улсын харьцуулсан судалгааны дүгнэлтийг Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Тэнгис танилцууллаа.

Ажлын хэсгийн хуралдаанд Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн, тус зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан, Ц.Амартөгс, Б.Пүрэвдагва нар оролцов. Тус зөвлөлөөс Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнтэй хамтран төрийн албан хаагчдын сэтгэл ханамж, хандлагын судалгааг хийсэн байна. Мөн Монгол Улсын бүх 330 суманд ажиллаж, төрийн албан хаагчидтай уулзалт хийжээ.

Философийн хүрээлэнтэй хамтран хийсэн судалгааныхаа дүгнэлтийг Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэн танилцуулсан юм. Ерөнхийдөө төрийн байгууллагуудын албан хаагчдын ажиллах орчны сэтгэл ханамж эерэг боловч орлогын сэтгэл ханамжийн үзүүлэлт сөрөг гарсан байна. Байгууллагууд дахь хөдөлмөрийн сэдэл, хандлага, сэтгэл ханамжийг сайжруулах, удирдлагын хандлага, томилгооны чанарыг дээшлүүлэх, ажиллах орчин, нөхцөл, уялдаа холбоог хангаж, хнд суртал, зөрчлийг багасгах талаар арга хэмжээ авч ажиллах шаардлага байгааг Төрийн албаны зөвлөлийн дарга мэдээлэлдээ дурдав. Мөн хамт олны харилцаа, хандлагыг сайжруулах, төрийн албан хаагчдын эрхийг хамгаалах, ажлын цаг ашиглалт, ачааллыг тэнцвэржүүлж, цалин орлого, нийгмийн баталгааг хангахад анхаарал хандуулах шаардлагатайг тэмдэглэлээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажлын хэсгийн болон Төрийн албаны зөвлөлийн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар Засгийн газрын Хэрэг эрхлэх газар судалгаандаа ямар арга зүй, дата мэдээлэл ашиглаж, хэрхэн дүгнэснийг болон сэлгэн ажиллуулах талаарх олон улсын туршлага, Удирдлагын академийн сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэх, хүний нөөцийн нэгдсэн удирдлагыг хаана байршуулах, нийтийн алба ба төрийн албаны ялгаа зэрэг асуудлаар асуулт асууж хариулт авав. Мөн тэрбээр төрийн албаны шинэчлэлийн асуудлыг өргөн хүрээнд хамтран хэлэлцэх шаардлагатайг анхааруулж, Монгол Улсын төрийн уламжлал, соёлыг харгалзаж, шинэ чиг хандлагыг уялдуулах, өнгөрсөн хугацаанд бий болсон ололт амжилтыг бататгахад анхаарч ажиллахыг зөвлөв. Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн өнөөгийн төрийн албаны тогтолцоог нийтийн алба болгон шинэчлэхэд шаардлагатай арга механизмыг сайтар судалж, иж бүрнээр нэвтрүүлэх, төвлөрсөн нэгдмэл удирдлагыг задлах үйл явцыг оновчтой, зөв хийх, төрийн албаны үнэт зүйл, албан хаагчдын ажил, амьдралын тэнцвэрийг хангах шаардлагатай гэлээ. Улсын Их Хурлын гишүүн С.Замира төр данхайж байна гэх олон нийтийн шүүмжлэлд юу нөлөөлж байгаад дүгнэлт хийсэн эсэх, их, дээд сургууль төгсөж буй төгсөгчдөд төрийн алба хэр нээлттэй байдаг, манай улсын боловсон хүчний бодлого, зохицуулалт оновтой бай чадаж байгаа эсэх зэрэг асуудлыг хөндсөн юм.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдинням хуралдааны төгсгөлд чиглэл өгч, эрх зүйн шинэчлэлийн ерөнхий бодлого, үзэл баримтлалын хүрээнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын ажлын хэсэг болон Төрийн албаны зөвлөл хамтран ажиллахыг үүрэг болголоо. Уг хамтын ажиллагаанаас гаргасан санал, зөвлөмжийн дагуу Ажлын хэсгээс Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын Байнгын хороонд санал дүгнэлтээ уламжилж, хуулийн төсөл боловсруулан өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгах тухай тогтоол гаргах нь зүйтэй гэв.

Ажлын хэсгийн дараагийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн аудитын дүгнэлтийг хэлэлцэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (102.89.69.97)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 04 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    9 цаг 44 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    13 цаг 38 мин
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    15 цаг 0 мин
  • Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
    15 цаг 32 мин
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    16 цаг 56 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    16 цаг 56 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    17 цаг 5 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    17 цаг 9 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    19 цаг 49 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    20 цаг 18 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    20 цаг 34 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    20 цаг 39 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    20 цаг 54 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    21 цаг 20 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    21 цаг 43 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    21 цаг 45 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    21 цаг 53 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    21 цаг 57 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    22 цаг 18 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК