УИХ-ын гишүүд ХХОАТ-ын 10 хувийг 1 хувь болгох иргэний санаачилга, 100 мянган иргэний саналыг дэмжиж хуулийн төсөл санаачлах асуудлаар мэдээлэл өглөө. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "УИХ-ын гишүүд ХХОАТ-ын 10 хувийг 1 хувь болгох иргэний санаачилгаар цахим гарын үсэг цуглуулахад 7 хоногийн хугацаанд 100 мянга гаруй хүн дэмжиж саналаа өгсөн. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 65 мянга орчим нь Улаанбаатар хотоос санал өгсөн байна. Татвар төлөгчдийн ачааг хөнгөлж, төсвийг хэмнэж байж үр өгөөж нь гарна. Эдийн засгийн хувьд ч ач холбогдолтой. Иргэд өөрсдөдөө хөрөнгө оруулалт хийх, хувьцаа авч, зах зээлд ч эерэгээр нөлөөлнө" гэв.