Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга, гишүүд орон нутагт ажиллаж байна

2025-4-21
0
ЖИРГЭХ

 

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор  байгуулагдсан “Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явцад дэмжлэг үзүүлэх” үүрэг бүхий ажлын хэсгийнхэн 2025 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн орон нутагт ажиллаж байна.

Байнгын хорооны дарга Ч.Ундрам, Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, Б.Хэрлэн, Г.Хосбаяр, О.Саранчулуун, Ж.Галбадрах нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг эхлээд Төв аймагт ажиллаж, “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын  санхүүжилтээр хэрэгжиж буй ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны ариун цэврийн байгууламжийг солих төслийн үр дүн, ашиглалттай танилцахын зэрэгцээ боловсролын байгууллагын тулгамдсан асуудлаар санал солилцлоо.

Уг төсөлд Төв аймгийн ерөнхий боловсролын 16 сургууль, хүүхдийн 14 цэцэрлэг, 7 дотуур байр хамрагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар 31 объектод хийгдсэн ариун цэврийн байгууламжид байнгын ашиглалтад оруулах комисс ажиллаж, ашиглалтад хүлээн аваад байгаа аж. Тухайлбал, төсөлд тус аймгийн Жаргалант сумын цэцэрлэг, сургууль, дотуур байр зэрэг нийт зургаан объект хамрагдсан бөгөөд ариун цэврийн байгууламжийн ашиглалт хэвийн байгааг холбогдох төрийн байгууллагын албан тушаалтнууд танилцуулав. Мөн Сумын Засаг дарга, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагууд ариун цэврийн байгууламжийн засвар, үйлчилгээг хариуцах мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, байнгын орон тоогоор ажиллуулах, ашиглагтын урсгал зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар санал хэллээ.

Дараа нь ажлын хэсгийнхэн Сэлэнгэ аймгийн Баянгол, Баруунбүрэн суманд ажиллав.

Дээрх төсөлд Сэлэнгэ аймгийн  есөн сумын цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль дотуур байр зэрэг нийт 19 объект хамрагдсанаас 10 нь ашиглалтад орсон бол үлдсэн объектуудын ажлын гүйцэтгэл 75 хувьтай байгаа аж. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд ашиглалтад орсон ариун цэврийн байгууламжийн үйл ажиллагаа  хэвий байгаа хэдий ч эколос төхөөрөмжийн насос шатах, бохир, лаг соруулах зардал зэрэг тулгамдсан асуудлуудад анхаарах шаардлагатайг уламжлав.

Харин сумын Засаг даргын тамгын газраас нэгдсэн шугам сүлжээ, дэд бүтцийг шийдвэрлэсэн, бохирын машины худалдан авах ажиллагааг зарласан гэсэн бол аймгийн удирдлагын зүгээс ариун цэврийн байгууламжийн хэрэглээг зөв хэвшүүлэх мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэх, ашиглалтыг сайжруулахад мэргэжилтэй боловсон хүчний нөөц шаардлагатай байгаа талаар санал хэллээ.

Үргэлжлүүлэн Байнгын хорооны ажлын хэсгийнхэн Орхон аймагт ажиллаж, боловсролын салбарын багш, ажилчидтай уулзав.

Уулзалтад оролцсон тус салбарынхан ажилтан, албан хаагчид Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг "Боловсролын салбарыг дэмжих жил" болгож зарласантай холбогдуулан сургалтын орчин нөхцөлийг сайжруулж, стандарт, орчин үеийн шаардлагад нийцүүлэх, ээлжийн багш, уртасгасан цагийн бүлгийн санхүүжилт, багшийн цагийн хөлс, цалин хангамж, хоолны мөнгийг нэмэгдүүлэхэд анхаарах, ажлын ачааллыг багасгах, гурван ээлжээр хичээллэж буй байдал, анги дүүргэлтийн асуудлыг цэгцлэх шаардлагатай талаар санал хэлсэн. Мөн боловсролын байгууллагын удирдах ажилтны нийгмийн баталгаа, тоног төхөөрөмж, лабораторийн шинэчлэл, сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг нэмэгдүүлэх, ахлах сургуулийн төрөлжилт,  мэргэжил сонголт, AI технологийг нэвтрүүлэх,  багшийн хөгжил, ажил мэргэжлийн стандарт, дадлагын сургалтын баазыг сайжруулах, насан туршийн суралцахуйн бодлого, хувьсах зардлын шинэчлэл, хот, хөдөөгийн ялгааг багасгах, их, дээд сургуулийн босго оноо, сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн талаар хөндөн асуулт асууж, санал солилцлоо.

Мөн энэ үеэр Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам "Боловсрол, шинжлэх ухааны салбарын шинэчлэл" сэдвээр илтгэл тавьж, Боловсролын сайд П.Наранбаяр салбарын багш, ажилтнуудын асуултад хариулж, мэдээлэл, тайлбар өглөө.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ
Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.179.24.77)
    Хотын гишүүд сонгогдсон газруудаараа явж ингэж үзлэг хийдэггүй юм байх даа.
    2025 оны 04 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “CATWALK STORM – 2026” алдартай загварын шоунд монгол загвар өмсөгч хүүхдүүд анх удаа оролцож, өндөр амжилт гаргалаа
    8 цаг 16 мин
  • Энэ сард 271.910 тонн шатахуун импортлоно
    12 цаг 10 мин
  • Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлага бүртгэгджээ
    13 цаг 32 мин
  • Үерийн эрсдэлээс сэргийлэхээр 700 гаруй алба хаагч, 160 гаруй техник, 51 мотопомп бэлэн байдалд ажиллаж байна
    14 цаг 4 мин
  • “Spider-Man: Brand New Day” кино нээлтээрээ түүхэн амжилт үзүүлж, кассын орлогын дээд амжилтын ард бичигдэж байна
    15 цаг 28 мин
  • Г.Дамдинням: Шатахууныг тэгш, сондгойгоор олгож, нэг удаагийн цэнэглэлтийг 50 мянган төгрөгөөр хязгаарлана
    15 цаг 28 мин
  • Сангийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хиердэнтэй уулзлаа
    15 цаг 37 мин
  • Пакистанд амиа золиослогч халдлага үйлдэсний улмаас 14 хүн амиа алджээ
    15 цаг 41 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
    18 цаг 21 мин
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
    18 цаг 50 мин
  • Ирантай хийж буй дайны нөлөөгөөр АНУ-д ипотекийн зээлийн хүү дээд түвшинд хүрэв
    19 цаг 6 мин
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
    19 цаг 11 мин
  • Нэг онгоцны осол Америкийн уран гулгалтыг сүйрүүлсэн ч 12 настай охин дахин босгосон түүх
    19 цаг 26 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    19 цаг 52 мин
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
    20 цаг 15 мин
  • Г.Дамдинням: Шуурхай штаб хуралдаж, шатахууны нөөцийн зохион байгуулалтын талаар мэдээлэл өгнө
    20 цаг 17 мин
  • ӨНӨӨДӨР: “Эхийн сүүгээр хооллолтыг дэмжих дэлхийн 7 хоног”-ийн хүрээнд хэвлэлийн хурал болно
    20 цаг 25 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    20 цаг 29 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    20 цаг 50 мин
  • Аадар борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэх төлөвтэй байна
    Уржигдар 11 цаг 54 мин
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Наймдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Франц, Испанийн түймэр Дэлхийн II дайнаас хойших хамгийн ноцтой гамшигт тооцогдож байна
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Сингапурт соруул долоож, буцаан хийсэн франц оюутанд 600 сингапур долларын торгууль ногдуулжээ
  • Оросын арми өнгөрсөн шөнө Украины нийслэл рүү баллистик пуужингаар довтлов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Мароккогоос мянга мянган цагаач Испанийн хилийг давж, эмх замбараагүй байдал үүслээ
  • BTS яагаад дэлхийн хамгийн нэр хүндтэй Грэммийн шагнал гардуулах ёслолыг бойкотлох болов?
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Ч.Өнөрбаяр: Монгол улсын шүүх арай ч МАН-ын хуулийн газар хэлтэс болоогүй байлгүй дээ
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосоос болгоомжилж Дэлхийн II дайнаас хойших анхны тагнуулын албаа байгуулав
  • Б.Энх-Оргилтой ӨНӨӨДӨР тулалдах Азербайжаны залуу тулаанч Элбек Алышов
  • Монгол үндэсний бөхийн дайсан "Андроген анаболик стероид"-ын талаар бид юуг мэдэх ёстой вэ?
  • Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна
  • Шатахууны хомсдол импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад нөлөөлж эхэллээ
  • Шатахууны хомсдол зөвхөн импортлогч орнуудад бус, газрын тосны томоохон үйлдвэрлэгч орнуудад ч нөлөөлж эхэллээ
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • Г.Лхагвадорж: Ерөнхий сайд Н.Учрал хариуцлага тооцох ёстой албан тушаалтнууддаа хариуцлага тооц
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • Хятадад ген засварлах туршилтын үеэр 6 настай охин нас барсан нь маргаан дагуулав
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгдлээ
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Танилц: Цахилгаан хязгаарлах байршлууд
  • Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна
24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • Шинээр ажилд орж буй залууст зориулсан 24 зөвлөмж
  • БАРИМТ: Айргийн найрлагад хүний биед хэрэгцээтэй бүх витамин агуулагддаг
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК