Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
10:00 цагт: Улаан нуурын эко системийг сэргээх “Цагаан бургастай-Онги” усан цогцолбор төслийн нээлт Төрийн ордонд болно.
11:00 цагт: БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд, хатагтай Коринн Пареира Да Силва “Элчин сайдын индэр” хүндэтгэлийн лекцэд оролцож, “ Франц, Монгол хоёр Улсын хоорондын харилцааны нэгэн жаран, үр дүн ба хэтийн төлөв” илтгэл тавина.
12:00 цагт: “Эх орон-Аугаа ялалт” номын нээлт Офицеруудын ордонд болно. Утас: 99749024
13:00 цагт: Шилдэг сувилагч, эмнэлгийн бусад мэргэжилтэн шалгаруулах “Эрдэнийн чагнуур” шагнал гардуулах ёслол МҮЭСТО-д болно.
14:00 цагт: “Үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн стратеги ба боломж” хэлэлцүүлгийг УИХ-ын ЭЗБХ-оор хэлэлцэнэ.
-“Дулаан байшин” амины орон сууцны өдөрлөг энэ сарын 7-ныг дуустал үргэлжилнэ.