Батлан хамгаалах яамнаас тендер зарлажээ. Тодруулбал, "Чөлөөлөх дайны ялалтын 80 жилийн ойн сонсдог ном" бэлтгэн нийлүүлэгчийг сонгон шалгаруулах аж. Санхүүгийн эх үүсвэр нь Зэвсэгт хүчний хөгжлийн сан. Нийт төсөвт өртөг нь 70,000,000.00 байна. Тендерийн баримт бичигт дурдсанаар "ном" нь дараах шаардлагад нийцэх ёстой.
Чөлөөлөх дайны тухай, тус дайны бодит түүхэн өгүүлэмж, ач холбогдол, МАХЦ-ийн бахархлыг сурталчилсан нийт 20 цагийн бүтээл байна. Цахим буюу сонсдог номыг Монгол, Орос, Англи хэлээр бүтээж, нийлүүлэх аж.
Сонсдог ном нь 128kbps, 44100Hz, Stereo (4,4:1) форматтай, MP3 файлаар CD болон 32gb багтаамж бүхий USB флаш диск дээр давхар хэвлэсэн гоёлын хайрцагтай байна.