Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас тендер зарлажээ. Тодруулбал, "Мазаалай баавгайг олон нийтэд таниулах контент бэлтгэх" нэртэй 49 сая 500 мянган төгрөгийн тендер зарласан байна. Санхүүжилтийн эх үүсвэр нь улсын төсөв агаад нийт төсөвт өртөг 49,500,000 (Дөчин есөн сая таван зуун мянга) төгрөг байна.
Сэдвийн хүрээнд 10 ширхэг постер, 1 минут 30 секундын хугацаатай 6 ширхэг рийл, ярилцлагын контент зургаа, ярилцлагын нийтлэл зургаа зэрэг 28 ширхэг контент бэлтгэх ёстой ажээ.
Тухайн ажлын зорилтыг дараах байдлаар тодорхойлсон байна. Тухайлбал,
-Мазаалай баавгайн физиологи, морфологи, биологийн онцлог, зан төрхийн онцлогийг танилиулах,
-Говь цөлийн бүсийн экосистем, уур амьсгал, амьдрах орчны талаар мэдлэг ойлголт өгөх
-Мазаалай баавгайг хамгаалах хүрээнд гаргасан төрийн бүх шийдвэрийг олон нийтэд таниулах,
-Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахад хамгаалалттай газар нутгийн гүйцэтгэж буй үүрэг, ач холбогдлыг таниулах гэж тодорхойлжээ.
Сэтгэгдэл (1)