Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт багийн "Сангийн далай" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд 190 км, сумын төвөөс баруун урд 210 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 09.11-ний өдрийн 15:50 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Халхгол сум дахь 62 дугаар анги, Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Халхгол сумын Мэргэжлийн ангийнхан, “Петро-Чайна Дачин Тамсаг” ХХК, “Нөмрөгийн дархан цаазат газар”-ын хамгаалалтын газар, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 09.12-ны өдрийн 00:00 цагт цурамд оруулж, 06:20 цагт бүрэн унтраалаа. Урьдчилсан байдлаар түймэрт 2000 га орчим талбай өртсөн.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн “Өгөөмөрийн-Энгэр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км, сумын төвөөс зүүн зүгт 60 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 09.11-ний өдрийн 17:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 20:00 цагт цурамд оруулж, 07:10 цагт бүрэн унтраалаа. Урьдчилсан байдлаар түймэрт 125 га орчим талбай өртсөн.