
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч нэгдүгээр сард гадаадын 7330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олголоо. Үүнээс 20 улсын 3972 иргэнд аяллын цахим виз олгосон байна. Мөн эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 1237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 5057 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан байна. Өнгөрөгч сард нийт 3000 орчим уригч иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн 21 мянга гаруй иргэнд виз, оршин суух зөвшөөрлийн үйлчилгээ үзүүлжээ.
Эдгээр тоон үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад виз, визийн зөвшөөрөл олголт 42.4 хувь, оршин суух зөвшөөрөл олголт 1.6 хувь, оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгалт 68.1 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.


















































