
09:00 цагт Сар шинийн баярт зориулсан шагайн харвааны тэмцээн болно.
10:00 цагт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг танилцуулах олон нийтийн хэлэлцүүлэг ХЗДХЯ-нд болно.
11:00 цагт Орхон аймагт зэсийн овоолго ашигладаг “Зэс-Эрдэнийн хувь” компанийн талаар хувьцаа эзэмшигчид АТГ-ын үүдэнд мэдээлэл хийнэ.
13:00 цагт Монгол Улсын Консерваторийн циркийн тэнхимээс эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.
14:00 цагт “Чингис хааны тал нутагт дэлгэрсэн бурхны шашин соёл” номын нээлт МУИС-ийн I байранд болно.
15:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар бүтээж буй “Монгол Улсын түүх” (I-XXX боть) бүтээлийн редактор, зохиогчдод батламж гардуулах ёслол ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт болно.
18:00 цагт У.Шекспирийн "Ромео Жульетта" жүжгийг Улсын хүүхэд залуучуудын театрын тайзнаа толилуулна.
18:30 цагт Монгол түмний уламжлалт Сар шинийн баярын босгон дээр "Торгоны хээ-2026” ардын дуун цэнгүүн Соёлын төв өргөөнд болно.























































