
Ардчилсан Намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл: Тусгаар тогтнол үндэсний язгуур эрх ашгийг эрхэмлэн, ардчилсан ёс, Үндсэн хуульт парламентын засаглалаа бататгахыг чухалчилна” хэмээн Ардчилсан Намын үзэл баримтлалд заасан. Ардчилсан Намын мандатаар УИХ-д сууж байгаа эрхэм гишүүд та бүхэн өөрсдийн үзэл баримтлалын үндсэн зарчим болон Үндсэн хуулийг сахиж итгэл үнэмшлээрээ хандахыг хүсье.
Ёс зүйн гэх хэмжиж болшгүй зүйлээр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах дүгнэлт гаргах нь Үндсэн хуулийн үзэл санаа, ард түмний төлөөллийн мандатыг улс төрийн шүүх байгууллагаар шийдвэрлэх боломжийг нээж өгч байна. Хэлэлцүүлгийн явцад энэ заалтыг засах ямар ч боломжгүй байгаа юм.





















































