Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

PDAC 2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой

2026-3-01
0
ЖИРГЭХ

Канадын Торонто хотод дэлхийн уул уурхай, хөрөнгө оруулагч нарын хамгийн том чуулга уулзалт болж байна. Энэ бол PDAC-2026. Жил бүрийн өдийд тэсэн ядан хүлээж догдлол дүүрэн эхэлдэг энэхүү арга хэмжээнд Монгол Улс 29 дэх жилдээ оролцож байна.

Алт, зэс, газрын ховор элемент зэрэг байгалийн баялгаар арвин нөөцтэй манай улсын хувьд нийлүүлэгчээс боловсруулагч орон болохоор зорьж буй. Энэ чиглэлд бодлогоо зангидаж хууль эрхзүйн орчноо шинэчилж хөрөнгө оруулагч нарт таатай нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгааг уул уурхайн салбарыг төлөөлж буй Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням илэрхийлсэн юм.

Тэрбээр “Дэлхийн өндөр технологийн түүхий эдийн эрэлт нэмэгдэж байгаатай холбоотойгоор чухал ашигт малтмалын талаарх бодлого, стратеги боловсруулан эрх зүйн шинэчлэл хийж байна. Манай улс зэс, уран, молибден, газрын ховор элемент зэрэг стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх бүрэн боломжтой. Цаашлаад нийлүүлэгч орноос боловсруулагч орон болох зорилготойгоор урт хугацааны, харилцан ашигтай түншлэлийг эрхэмлэж, хариуцлагатай, тогтвортой уул уурхайг дэмжин ажиллана” хэмээлээ.

Мөн зэсийн нөөц арвинтай орны хувьд боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд онцгой анхаарал хандуулж байгаа бөгөөд Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн зэс хайлуулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлж эхэлснийг дурдлаа. Цаашид ган болон бусад боловсруулах үйлдвэрийн төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг хөрөнгө оруулагч нарт танилцуулсан билээ.

Энэ үеэр 2025 онд Монгол Улсын Засгийн газар Францын Орано групптэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан нь Монгол Улсын уул уурхайн салбарын тогтвортой байдал, олон улсын итгэлийг бэхжүүлсэн томоохон үйл явдал болсныг яриандаа онцолсон. Монгол Улсын хувьд эдийн засаг нь эрдэс баялгийн салбарт тулгуурладаг. Нийт экспортын 95 хувь, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 75 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 35 хувийг бүрдүүлж байгаа нь үүний тод жишээ.

Гэсэн ч сүүлийн жилүүдэд энэ хамаарлыг бууруулахаар хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой, ойлгомжтой, өрсөлдөх чадвартай, урьдчилан таамаглах боломжтой болгоход чиглэсэн бодлогын шинэчлэлийг эрчимтэй хэрэгжүүлж байгаагийн нэг нь Ашигт малтмалын тухай хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж буй юм.

Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр татварын таатай орчныг бүрдүүлж, олон улсын жишигт нийцүүлэх зорилт тавин ажиллаж байгааг сайд Г.Дамдинням яриандаа дурдаж байлаа. Мөн боловсруулах үйлдвэрийг дэмжих зорилгоор Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслийг боловсруулж байгаа юм. Уул уурхайн салбарын бодлого тодорхойлогчид, хөрөнгө оруулагч нарын хамгийн том цугларалт болох PDAC-2026 чуулганд ийнхүү Монгол Улсыг төлөөлөн Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тэргүүтэй холбогдох албаны хүмүүс оролцохдоо дэлхийн чиг хандлага болсон ногоон эрчим хүч, чухал ашигт малтмалын эрэлт, нийлүүлэлтийг дагасан бодлого баримталж буйгаа илэрхийлсэн юм.

Манай улсын хувьд PDAC-2026 ээлжит олон улсын чуулганд жил бүр оролцохдоо “Монголын нэг өдөр” үзэсгэлэнг санаачилсан нь өдгөө дэлхийн уул уурхайн салбарын хөрөнгө оруулагч нарын анхаарлыг татах чухал гүүр болж буй. Энэхүү үзэсгэлэн нь олон улсын хөрөнгө оруулагчид түншүүдийг татан оролцуулах тодорхой зорилт тууштай байдлыг илтгэдэг болохыг PDAC буюу Канадын хайгуулч, олборлогчдын холбооны Ерөнхийлөгч Карен Рийс тодорхойлсон билээ. Дэлхийн уул уурхайн салбар, хөрөнгө оруулагч нарын хамгийн том цугларалт болох PDAC нь тухайн улс орны давуу талыг танилцуулах, бодлогын тэргүүлэх чиглэлүүдийг хувцаалцах шийдвэр гаргагчидтай шууд уулзах үнэ цэнтэй боломжийг олгодог билээ. Иймд Монгол Улсын хувьд хайгуул, төсөл хөгжүүлэлтийн хувьд өрсөлдөх чадвартай чиглэл болгоход энэхүү чуулга уулзалт бодит дэмжлэг болдог.

94 дэх жилдээ зохион байгуулагдаж буй PDAC олон улсын чуулга уулзалт нь гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд 135 орны 30 мянга орчим төлөөлөгч оролцож, 1300 орчим үзэсгэлэнгийн талбай ажиллаж, 700 орчим салбарын мэргэжилтэн, экспертүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Энэ удаагийн PDAC 2026 чуулга уулзалтаар цахилгаанжуулалт, эрчим хүчний систем, дэд бүтэц, дэвшилтэт үйлдвэрлэлд улам ач холбогдол өгч байгаа тул критикал минериал түүний ханган нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдал нь чуулганы бүх хэсэгт шингэсэн сэдэв байх төлөвтэй байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • haga williams (161.178.140.192)
    Top Recovery company for Lost Crypto consults OPTIMISTIC HACKER GAIUS, the Best Crypto Asset Recovery Service Providers Hello, I'm Haga William. I'm from the United Kingdom, too. I lost $305,900 from my cryptocurrency wallet three days ago. I believed it to be permanently gone. After that, I contacted OPTIMISTIC HACKER GAIUS, who guided me through every step, kept me informed, and recovered the entire sum. I feel so thankful and relieved. Consider getting in touch with a reliable recovery firm if you're having trouble finding your misplaced wallet. I had an amazing experience with them. Once again, thank you. OPTIMISTIC HACKER GAIUS mail: support@optimistichackargaius.com WhatsApp: +44 737 674 0569  Telegram: OPTIMISTICHACKERGAIUSS  Website: https://optimistichackargaius.com
    2026 оны 05 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
    38 мин
  • Диана гүнжийн ах: Чарльз надад “Бид түүнийг удахгүй мартах болно” гэж хэлсэн
    47 мин
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
    1 цаг 3 мин
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
    1 цаг 8 мин
  • Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо
    1 цаг 58 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
    2 цаг 7 мин
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
    2 цаг 25 мин
  • Төвийн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ
    2 цаг 43 мин
  • “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    20 цаг 3 мин
  • Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
    20 цаг 5 мин
  • ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
    22 цаг 7 мин
  • Ороолонгийн Элбэгтөгсийн “АЛС ЦУУРАЙ” туужаас онцлох эшлэлүүд...
    22 цаг 19 мин
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
    23 цаг 16 мин
  • Японд 100 болон түүнээс дээш настай иргэдийн тоо анх удаа 100 мянгыг давлаа
    23 цаг 34 мин
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
    23 цаг 58 мин
  • Монгол эмэгтэйн бизнес АНУ-ын 2026 оны шилдэг 100 жижиг бизнесийн жагсаалтад багтжээ
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
    Өчигдөр 10 цаг 26 мин
  • Бичил биетний тэсвэржилтийн бүсийн лабораторийн сүлжээний 5 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Монгол Улсад болж байна
    Өчигдөр 10 цаг 17 мин
  • АНУ, Хятад улсууд эдийн засгийн өндөр түвшний хэлэлцээ хийхээр зэхэж байна
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК