
Хөвсгөл аймгийн Цагаан нуур, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул суманд Боловсролын сайд П.Наранбаяр болон Азийн хөгжлийн банкны төлөөллүүд ажиллаж, анги бүр “зуухан галлагаатай” сургуулиудын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэлээ. Тухайлбал:
- Цагаан нуур сум: АХБ-ны санхүүжилтээр 320 хүүхдийн суудалтай шинэ сургууль барихаар болжээ. Барилгын ажил 2026 онд эхэлж, 2027 онд ашиглалтад орох юм.
- Рэнчинлхүмбэ сум: 75%-ийн гүйцэтгэлтэй, 6 жил гацсан сургуулийг энэ онд дуусгаж, ашиглалтад оруулахаар шийдвэрлэв.
- Хөөндий баг: НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр “Багийн бага сургууль” байгуулагдаж, алслагдсан хүүхдүүд гэр бүлтэйгээ ойрхон сурч, боловсролын тасралтгүй байдлыг хангана.
Уг хөрөнгө оруулалт хийгдсэнээр анги бүр нь "зуухан галлагаа"- тай, хүйтэн үедээ хасах (-) градустай хүнд орчин, нөхцөлд хичээллэн ажиллаж буй хүүхэд багш нарын сурч боловсрох эрх хангагдаж боловсролын чанар, хүртээмж, тэгш байдал дээшилнэ.
























































