
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "2025 оны УИХ-ын 49 дүгээр тогтоолын хүрээнд 2026 оны гуравдугаар сарын 03-нд Засгийн газраас “Сенчири-5” бондыг олон улсын санхүүгийн зах зээлд амжилттай гаргалаа. Нийт 500 сая ам.долларын бондыг 6 жилийн хугацаатай, 5.95 хувийн хүүтэйгээр амжилттай арилжаалан, 2026 онд төлөгдөх 5.125 хувийн хүүтэй “Номад” бонд, 2028 онд төлөгдөх 8.65 хувийн хүүтэй “Сенчири-2” бондоос 321.6 сая ам.долларыг тус тус буцаан худалдан авах өрийн зохицуулалтыг хийлээ.
Энэ жил 100 хувь онлайнаар хийлээ. Ковидын үед онлайнаар хийж байсан. Бондын захиалгад Ази, Америк, Европ тивийн 93 хөрөнгө оруулагчийн 1,6 тэрбум долларын захиалга ирсэн. Засгийн газрын бондын түүхэнд хамгийн бага буюу 2,22 эрсдэлийн түвшинтэй бонд боллоо. Бонд гаргаагүй бол валътын нөөцөөс 530 тэрбум төгрөг багасах байсан. Энэ эрсдэлээ бид арилгаж чадлаа" гэв.
























































