Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал: Алтанбулагийн чөлөөт бүс нь Евразийн худалдааны түр хэлэлцээрийн гол гарц болно

2026-3-04
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд төвийн бүсийн иргэдтэй хийх уулзалтаа өнөөдөр (2026.03.04) Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумаас эхэллээ. Ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд, сайд нарын бүрэлдэхүүн зүүн болон хангайн бүсэд ажилласныхаа дараа ийнхүү төвийн бүсийнхэнд тулгамдаж буй асуудал, орон нутагт чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилтот санаачилгуудын хүрээнд нээлттэй санал солилцож байгаа юм. УИХ-ын дарга Алтанбулаг сумын иргэдтэй хийсэн уулзалтаараа өөрийн дэвшүүлсэн Чөлөөлье санаачилгыг иж бүрэн хэрэгжүүлэх “Эрх чөлөөний Дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” илтгэлээ танилцуулав.

Дөрвөн тулгуурт чөлөөлөлтийн бодлогын эхэнд эдийн засгийг чөлөөлөх зорилтот арга хэмжээнүүд багтжээ. Өөрөөр хэлбэл хүнд суртал, хууль дүрмийн чөдөр тушаанаас хувийн хэвшил, иргэдээ чөлөөлөх ажлуудыг УИХ-ын дарга онцоллоо. Тэрбээр, макро эдийн засгийн зарим тоон үзүүлэлтээс танилцуулаад, эдийн засгийн өсөлтийг иргэдэд мэдрэгдэхүйц, айл өрхүүдийн амьжиргаанд нөлөөлөхүйц хүртээмжтэй болгоход төсвийн сахилга бат, хариуцлагатай байдлыг чухалчилж ажиллана гэлээ. 

Өнгөрсөн намрын чуулганаар иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг баталж, Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд чиглэл өгсөн. Энэ хүрээнд өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс сэргийлэх цогц арга хэмжээг авч, төсвийн хэт тэлэлт болон эрэлтийн гаралтай инфляцаас сэргийлэх чиглэлийг Засгийн газарт өгсөн бол Монголбанкинд зээлийн хүүг үе шаттай бууруулж, ипотекийн зээлийн хүртээмжийг зорилтот бүлэгт чиглүүлэх ажлуудыг даалгажээ.

          Ипотекийн зээлийг хоёр ч удаа авсан 1558 тохиолдол гарсныг дурдлаа. Харин Санхүүгийн зохицуулах хорооны чиг үүргийн хүрээнд хуульд заагаагүй зөвшөөрөл, зөвшөөрөлтэй төстэй хүнд суртлыг бий болгосон зохицуулалтыг хүчингүй болгож, зээлдэгчдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоо бүрдүүлэхийг чиглэл болгосон. Эдийн засаг дахь төрийн оролцоог бууруулж, бизнесийн орон зайг тэлэхийн тулд хувийн хэвшлийг дэмжсэн татварын бодлого хэрэгжүүлнэ гэдгээ УИХ-ын дарга тодотгов. Энэ бүхнийг Эрх зүйн чөлөөлөлтөөр амилуулж, бодитоор хэрэгжүүлэх хуулийн орчныг бүрдүүлэхээ  тэрбээр хэллээ. Тухайлбал, бизнесийн эрх чөлөөг илүү баталгаажуулсан эрх зүйн шинэчлэлийн хүрээнд энэ хаврын чуулганаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хууль болон Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэх юм.

Цаашид хууль санаачлагчдаас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд хүний аливаа эрх, эрх чөлөөг зөрчсөн зүйл, заалт байгаа эсэхийг хиймэл оюун ухаан ашиглан, дүн шинжилгээ хийдэг болно гэв. Үргэлжлүүлэн УИХ-ын дарга энэ хаврын чуулганаар хэлэлцэх Гэр бүлийн тухай хууль, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль болон хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэхтэй холбоотой хууль, тогтоомжуудаас дурдав. УИХ-ын даргын дэвшүүлсэн гурав дахь чөлөөлөлтийн бодлого нь ногоон хөгжил, эрчим хүчний хараат байдлыг багасгахад чиглэж байна. Манай улс нар, салхины арвин нөөцөө ашиглан өрхийн хэрэглээнд болон аймаг, сумдын хэмжээнд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх замаар түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах 3х100 арга хэмжээг санаачлан эхлүүлснээ танилцууллаа. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 83 өрх нарны хавтан, батарейн системийг суурилуулж, төвийн шугамд холбуулснаар хэрэглээнээс илүү гарсан эрчим хүчээ нийлүүлж, орлого олж эхэлжээ. Яг энэ шийдлийг айлуудад нэвтрүүлэхэд 14-15 шат дамжлагатай байсныг цуцалж, Эрчим хүчний сайдын баталсан шинэ журмаар 11 өдрийн дотор шийдвэрлэдэг болсныг танилцууллаа. Үүнээс гадна орон нутагт сэргээгдэх эрчим хүчний жижиг, тархмал эх үүсвэрүүдийг байгуулах, эдгээрт суурилсан цахилгаан машиныг цэнэглэх иж бүрэн цогцолборуудыг барих ажлуудын талаар дурдав.

Малчдын орлогыг төрөлжүүлж, малын гаралтай түүхий эдийн үнэ цэнийг өсгөх, хөдөө аж ахуйн салбарын өгөөжийг төрөлжүүлэх зорилгоор Евразийн Эдийн Засгийн Холбооны гишүүн орнуудтай Худалдааны түр хэлэлцээр байгуулсан тухай УИХ-ын дарга танилцуулав. Хэлэлцээр хэрэгжих хугацаанд Евразийн бүс нутагт нийт 367 төрлийн бараа, бүтээгдэхүүнийг татваргүйгээр экспортлох боломж бүрдэх юм. Энэхүү хэлэлцээрийг “амилуулах” гол байршил нь Алтанбулагийн чөлөөт бүс гэдгийг УИХ-ын дарга тодотгов. Чөлөөт бүс нь Алтанбулаг сумын нутаг дэвсгэрийн 500 га талбайг эзэлдэг бөгөөд  одоогоор ачаа тээврийн терминал, гаалийн лаборатори болон доторх авто зам, холбоо дохиоллын ажлуудыг хэрэгжүүлэх шаардлагатайг хэллээ.  Дөрвөн тулгуурт чөлөөлөлтийн бодлогын сүүлийнх нь авлигын эсрэг хийх чөлөөлөлт хэмээн УИХ-ын дарга Н.Учрал тодотгов.

Манай улс өнгөрсөн онд авлигын төсөөллийн индексээр 182 улсаас 124 дүгээрт эрэмбэлэгджээ. Авлига, ашиг сонирхлын гэмт хэрэгтэй тэмцэх тэмцлийг парламентын тэргүүний хувьд ч, эрх баригч намын даргын хувьд ч бүх шатны институтын түвшинд манлайлж ажиллахаа илэрхийлэв. Иймд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээдийн хөрөнгийг иргэний журмаар хураах хуулийг хэлэлцэх, уул уурхайн салбарын ил тод байдлыг дээшлүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Алтанбулаг сумын иргэдийн хувьд инженерийн дэд бүтэц, бохирын шугам, цэвэрлэх байгууламжтай холбоотой асуудлыг хөндлөө. Түүчнлэн хил орчмын боомт хотын статустай болж, төсвийн нэгдсэн бодлогоор орон нутгаа хөгжүүлэх саналуудаас дэвшүүлэв. Чөлөөт бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийнхний төлөөлөл гаалийн байгууллагын хүнд суртал их байдаг талаар шүүмжилж нэг борлуулсан бараа, бүтээгдэхүүний тайлангаа илгээхэд 10 гаруй хоног зарцуулж байгааг хэллээ.

Мөн Алтанбулаг сумын эмнэлэг, сургуулийн өргөтгөл, соёлын төвийн шинэ барилгын зураг төсөл бэлэн болсон хэдий ч улсын төсөвт суугаагүйн улмаас гацсан талаар ч  дуулгалаа. Иргэдийн зүгээс Ахмад настны тухай хууль, Малчны тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байгааг анхаарч өгөхийг уламжлаад, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад саналаа хэлцгээсэн юм. Иргэдийн асуултад УИХ-ын даргаас гадна бүсээс сонгогдсон гишүүд, орон нутгийн удирдлагууд хариулцгаасан юм. Уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, УИХ-ын гишүүн Ц.Туваан, Д.Батбаяр, С.Лүндэг нар оролцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • HAGA WILLIAM (161.178.140.192)
    Top Recovery company for Lost Crypto consults OPTIMISTIC HACKER GAIUS, the Best Crypto Asset Recovery Service Providers Hello, I'm Haga William. I'm from the United Kingdom, too. I lost $305,900 from my cryptocurrency wallet three days ago. I believed it to be permanently gone. After that, I contacted OPTIMISTIC HACKER GAIUS, who guided me through every step, kept me informed, and recovered the entire sum. I feel so thankful and relieved. Consider getting in touch with a reliable recovery firm if you're having trouble finding your misplaced wallet. I had an amazing experience with them. Once again, thank you. OPTIMISTIC HACKER GAIUS mail: support@optimistichackargaius.com WhatsApp: +44 737 674 0569  Telegram: OPTIMISTICHACKERGAIUSS  Website: https://optimistichackargaius.com
    2026 оны 05 сарын 19 | Хариулах

  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
    38 мин
  • Диана гүнжийн ах: Чарльз надад “Бид түүнийг удахгүй мартах болно” гэж хэлсэн
    46 мин
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
    1 цаг 2 мин
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
    1 цаг 8 мин
  • Уул уурхайн салбарт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо
    1 цаг 57 мин
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна
    2 цаг 6 мин
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
    2 цаг 24 мин
  • Төвийн аймгуудын нутгаар бороо орж, ихэнх нутгаар сэрүүснэ
    2 цаг 42 мин
  • “Айчи-Нагоя-2026” Азийн XX наадам, пара Азийн V наадамд оролцох тамирчдын зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    20 цаг 3 мин
  • Нөөцийн мах бүрдүүлэлтийн санхүүжилтийн тухай засгийн газрын тогтоол батлагдлаа
    20 цаг 4 мин
  • ЯНДАНГАА ХӨӨЛЖ, ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛАА ХАНГАХЫГ СХД-ИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ХЭЛТСЭЭС АНХААРУУЛЛАА
    22 цаг 7 мин
  • Ороолонгийн Элбэгтөгсийн “АЛС ЦУУРАЙ” туужаас онцлох эшлэлүүд...
    22 цаг 18 мин
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
    23 цаг 15 мин
  • Японд 100 болон түүнээс дээш настай иргэдийн тоо анх удаа 100 мянгыг давлаа
    23 цаг 33 мин
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
    23 цаг 57 мин
  • Монгол эмэгтэйн бизнес АНУ-ын 2026 оны шилдэг 100 жижиг бизнесийн жагсаалтад багтжээ
    Өчигдөр 11 цаг 10 мин
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд нийслэлд 573 төсөл, арга хэмжээ 83 хувьтай хэрэгжиж байна
    Өчигдөр 10 цаг 26 мин
  • Бичил биетний тэсвэржилтийн бүсийн лабораторийн сүлжээний 5 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Монгол Улсад болж байна
    Өчигдөр 10 цаг 17 мин
  • АНУ, Хятад улсууд эдийн засгийн өндөр түвшний хэлэлцээ хийхээр зэхэж байна
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК