
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дараах мэдээлийг өглөө.
Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Засгийн газрын зүгээс хар тамхины хэрэглээ үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрсэн гэж үзэж байгаа. Энэ төрлийн гэмт хэрэг өнгөрсөн хугацаанд өсөж явсаар 2025 оны байдлаар 394 бүртгэгдсэн байна" гэв.






















































