

Крем: Цөцгийн тос/ масло/ 400 гр, сахарын нунтаг 300 гр, зургаан өндөгний шар, шоколад 100 гр, сүү хоолны 2 халбага, коньяк, ванилин
Хавчуурга: 200 гр чангаанзны чанамал
Сироп: Элсэн чихэр 100 гр, тал стакан ус, коньяк хоолны 1 халбага, нимбэгний шүүс
Хийх арга:
Өндөгний цагааныг хөөсөртөл хутгаж, элсэн чихэр бага багаар нэмж уусгана. Өндөгний шар, шигшсэн гурил, цардуул болон шүүсээ нэмж хутгана. Зуурмагаа гурван хэсэг болгож, 200 хэмд 30 минут тус тусад нь жигнэж болгоно.
Нэг хэсэгт нь какао нэмээрэй. Ус, элсэн чихэр, шүүсээ хольж, сироп буцалгана. Коньяк нэмээд бялууны их биеийг цацаж норгоно. Бялууны доод үед нь чанамал, бусдад нь крем түрхэнэ.
Крем бэлдэх: Өндөгний шарыг сахарын нунтагтай хольж сэвсийтэл нь хутгана. Дээрээс нь сүүнд хайлуулсан шоколадыг бүлээнээр нь нэмж ууранд үргэлжлүүлэн хутгана. Өтгөрөөд ирэхээр нь авч хөргөөд зөөлрүүлсэн маслотай хольж крем зуурна.
Шинэ жилийн баяраа сайхан зассан баярын ширээтэй, хөл хөөр дүүрэн анд нөхөдтэйгээ сайхан угтаарай. Та бүхэнд айсуй шинэ оны мэнд хүргэе.