
Ардчилсан нам мэдээлэл өгч байна. Энэ үеэр намын дарга О.Цогтгэрэл дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Нөхцөл байдал өөрчлөгдөж байгаа биш, үнэн зүйлс илэрч байна. Энэ үетэй зэрэгцээд ардчилсан нам дотоод өөрчлөлт, шинэчлэлийн ажлуудаа хийж байна. Санамсаргүй түүвэр ашиглаж намын цахим бүртгэл дотроосоо намын их хурлын төлөөлөгчөө сонгоно.
Улс төрийн хувьд Ардчилсан намын шаардлага үнэ бодит үндэслэлтэй болох нь нотлогдсоор байна. Яг өнөөдөр УИХ-ын чуулган хоёр дахь долоо хоногтоо хуралдахгүй байна. Ардчилсан нам 40, МАН болон тэдний хамтралд байгаа гишүүдийн тоо 80 байгаа. Бүрэн дүүрэн хурлаа зохион байгуулаад явах боломжтой. УИХ-ын дарга Н.Учралыг суудлаасаа буух шаардлагыг зөв гэдгийг УИХ аль хэдийн хүлээн зөвшөөрсөн байна. Иймд МАН-ын дарга энэ шаардлагыг биелүүлэх ёстой. Сайн дураараа чөлөөлөгдөх шаардлагыг хүлээж авахгүй бол огцруулах арга хэмжээнд орно" гэв.




















































