
Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын хөрөнгө орлогын мэдүүлгийг хүргэж байна. Тэрбээр 2026 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 82.2 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон юм.
1. Өөрийн орлого: 1 тэрбум 784 сая төгрөг
2. Гэр бүлийн орлого: 47 сая төгрөг
3. Автомашин: 965 сая төгрөг
4. Орон сууц: 5 тэрбум төгрөгийн үнэ бүхий хоёр авто зогсоол, үйлчилгээний зориулалттай нэг барилга, хоёр зуслангийн байшин, хоёр нийтийн орон сууцтай
5. Газар: 150 сая төгрөгийн үнэ бүхий газартай.
6. Мал, аж ахуй: 60 сая төгрөгийн үнэ бүхий малтай.
7. Үнэт эдлэл: 85 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй.
8. Дансны үлдэгдэл: 2 тэрбум 178 сая төгрөг
9. Хувьцаа: "Их Засаг олон улсын их сургууль" ХХК, "Массив трейд" ХХК, "Грийн Ланд групп" ХХК, "Рояал Академи" ХХК, "Гоц жаалууд цэцэрлэг" ХХК, "Эрдэнэс Тавантолгой" ХК-д хувьцаа эзэмшдэг.




















































