Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Увс нуурын савын Чигж, Хэнтийн нурууны зүүн хажуугаас усжих Улз, Алтай нуруунаас эхтэй Чигэртэй, Хангайн нуруунаас эхтэй Завхан зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10–25 см-ээр нэмэгдсэн байна. Харин Бэлтэс голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 40 см буурсан хэдий ч үерийн түвшинг 5 см давсан байдалтай байна.
Маргааш буюу 06 дугаар сарын 02-ний өдөр Сэлэнгэ мөрөн Тосонцэнгэл болон Хутаг-Өндөр сум орчимд усны түвшин 5-10 см нэмэгдэх төлөвтэй байна. Иймд дээрх голуудын эрэг хөвөө, сав дагуу нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.

















































