Улаанбаатар хотод энэ зуны дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-наас эхэлж, наймдугаар сарын 25-ныг хүртэл үргэлжлэх хуваарь гарсныг “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас мэдээлсэн. Үүний дагуу энэ сарын 2-12-ны өдрүүдэд халуун ус тасалж, засвар хийх байршлуудыг танилцуулж байна.
- Барс-2 захаас Хархорин зах хүртэл 1 болон 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг орчмын хэрэглэгчид
- Талх чихэр ХХК, Драгон Холдинг ХХК, Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨААТҮГ, Ач анагаах ухааны дээд сургууль орчмын хэрэглэгчид
- Москва хороолол, Ханын материал, Баянхошуу орчмын хэрэглэгчид


























































