Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод болох "Их дуулга" тэмцээнд оролцох Монгол жүдочдын нэр тодорсон байна. Эх орондоо зохион байгуулагдах тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд 56 тамирчин өрсөлдөхөөр мэдүүлгээ өгөөд байна.
Тодруулбал, Парисын олимпоос хойш барилдаагүй олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин Б.Баасанхүү Улаанбаатарын “Их дуулга”-аар эргэн дэвжээндээ ирснээ зарлаж байна.
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга”-ын цуврал тэмцээнд оролцох багуудын мэдүүлэг авах хугацаа өчигдөр дуусаж, ОХУ, Франц, Япон, Солонгос тэргүүтэй 62 орны 488 тамирчин зодоглохоор бүртгүүлжээ. Энэ нь 2028 онд АНУ-ын Лос-Анжелес хотод хөшгөө нээх зуны спортын XXXIV олимпын наадмын оноо олгох анхны тэмцээн гэдгээрээ онцлогтой.
Бусад улсын хувьд ОХУ, Франц бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу 26, БНСУ 23, Итали 21, Казахстан 20, Азербайжан 19, Түркменистан 16, Гүрж, Израиль тус бүр 15, Япон 14 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор төлөвлөжээ.
Монгол Улсаа төлөөлөх баг тамирчдын бүрэлдэхүүн:
Эмэгтэй
- 48 кг: Б.Баасанхүү, Г.Наранцэцэг, Ж.Анударь, Г.Булган
- 52 кг: М.Нандин-Эрдэнэ, Ц.Гал-Од, Б.Уранзаяа, О.Оюунчимэг
- 57 кг: Э.Номинтуяа, Т.Ариунзаяа, М.Цэндбазар, Л.Сосорбарам
- 63 кг: Х.Маралмаа, Б.Ганхайч, Л.Энхрийлэн, Г.Энхжин
- 70 кг: У.Анужин, С.Лхагвадулам, Х.Буянжаргал, Ж.Дэлгэр
- -78 кг: О.Хүслэн, А.Дуламсүрэн, Э.Буян-Өлзий, Б.Ням-Эрдэнэ
- +78 кг: А.Адъяасүрэн, Э.Жаргалмаа, Д.Номинзул, Э.Энхзул
Эрэгтэй
- 60 кг: Б.Сүхбат, Н.Мэндсайхан, Т.Түмэнжаргал, Э.Ариунболд
- 66 кг: Б.Эрхэмбаяр, Т.Төрболд, Ө.Жанцандорж, К.Ёолк
- 73 кг: А.Өсөхжаргал, Л.Энхдөл, О.Уранбаяр, Л.Анхзаяа
- 81 кг: Ж.Энхтөр, Г.Түвдэнренчин, Б.Шинэтулга, О.Шинэбаяр
- 90 кг: Б.Баяндүүрэн, Х.Булганхүү, Д.Ууганбилэг, А.Оджавхлан
- -100 кг: О.Лхагва-Очир, Ц.Ган-Эрдэнэ, Б.Хүдэрчулуун, Б.Алтангэрэл
- +100 кг: Ө.Дүүрэнбаяр, Ө.Пэрэнлэйжамц, Г.Алтанбагана, Г.Хангарьд






















































