
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва авто замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр энэ амралтын өдрүүдээр ажиллаж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Алтайн гудамжнаас Галдан бошигтын гудамж хүртэлх 798 метр урт замыг шинэчилж байгаа юм. Өнөөдрийн байдлаар авто замын ажлын явц 22 хувьтай байгааг албаны хүмүүс хэллээ. Авто замын ажлыг “Дэд бүтэц консалт” ХХК гүйцэтгэж буй.
Авто замын ажлын хүрээнд дараах ажлуудыг хийжээ.
- Нийт 3536.17 шоо метр талбайд ургамлын үе хуулж, 9835.35 ам метр талбайд ул хөрсийг тэгшилж, нягтруулсан.
- Цахилгаан дамжуулах шугамын ажил 60 хувьтай байна.
- Холбооны худаг сувагчлал байгуулах ажил 90 хувьтай байна.
- Явган замын суурийн ажлыг хэсэгчлэн хийж гүйцэтгэж байна.


















































