
Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ дахин өсөж эхэллээ. Үүнд АНУ, Иранд дахин цэргийн цохилт өгсөнтэй холбоотойгоор Ойрх Дорнод дахь хурцадмал байдал нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар Ираны эрэг орчим байрлах дэлхийн хамгийн чухал усан тээврийн гарцуудын нэгээр газрын тос тээвэрлэхэд эрсдэл үүсвэл дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтэд сөргөөр нөлөөлж, шатахууны үнэ цаашид ч өсөх магадлалтай аж.
Энэ нөхцөл байдлын улмаас хөрөнгийн зах зээлд савлагаа нэмэгдэж, хөрөнгө оруулагчид эрсдэл багатай хөрөнгө оруулалт руу шилжих хандлага ажиглагдаж байна. Мөн олон улсын эдийн засгийн байгууллагууд газрын тосны үнийн өсөлт инфляцыг нэмэгдүүлж, дэлхийн эдийн засгийн өсөлтийг сааруулах эрсдэлтэйг анхааруулжээ.




















































