
АНУ-ын Орегон мужийн Асториа хотод тун ховор тохиолдол гарч, бяцхан янзага айлын байшингийн дээвэр дээр гарч гацсан байна.
Орон нутгийн гал түймэр унтраах албанд дуудлага ирсний дараа аврагчид газар дээр нь очиж, тусгай шат ашиглан дээвэрт гарч, янзагыг аюулгүйгээр доош буулгажээ. Аврах ажиллагааны үеэр янзагын эх байшингийн ойролцоо хүлээж байсан бөгөөд аврагдсан янзага эхээ дуудан дуугарсны дараа хоёр амьтан эргэн уулзаж, хамтдаа ой руу явсан байна.

Аврагчдын мэдээлснээр янзага хэрхэн дээвэр дээр гарсныг яг таг тогтоогоогүй ч айсандаа байшингийн гаднах шат эсвэл налуу хэсгээр өгсөн дээвэр дээр гарсан байх магадлалтай гэж үзжээ.
Энэхүү ер бусын аврах ажиллагааны зураг, дүрсүүд олон нийтийн сүлжээгээр өргөн тархаж, олон хүн аврагчдын шуурхай ажиллагааг сайшаасан байна. Гал түймэр унтраах алба хошигнон:
"Хэрэв та ч гэсэн дээвэр дээр гацвал бид очиж аварна шүү."
хэмээн цахим хуудсандаа бичжээ.



















































