
ОБЕГ-аас баяр, наадмын амралт эхэлж байгаатай холбогдуулан үер, усны осол, гал түймрийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын мэргэжилтэн Л.Баярмагнай дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Хүүхдийн аливаа осолд эндэж байгаа дийлэнх шалтгаан нь эцэг, эх, асран хамгаалагчдын хараа, хяналтгүй байдлаас шууд хамааралтай байна. Хүүхдүүд ихэвчлэн усанд эндэх, түлэгдэх, төөрөх, сураггүй алга болох, унаж гэмтэх осол, наранд цохиулах, нарших, хоолны хордлогоос болж эндэж бас өвчилж байна. Тиймээс баяр, наадмын амралтын өдрүүдэд хүүхдэд тавих хараа, хяналтаа дээшлүүлж, аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна” гэв.























































