
09:00 цагт: “Бэлчээрийн тогтвортой менежмент, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэртэй технологи нэвтрүүлэх (УХААЛАГ-Малчин) төслийн нээлт “Туушин” зочид буудлын “Сүлд” танхимд болно.
10:00 цагт: УИХ-ын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болно.
10:00 цагт: “Модон барын баримтат өв: Бүртгэл, хадгалалт хамгаалалт ба хүртээмж” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Үндэсний номын сангийн салбар номын санд болно.
11:30 цагт: Нэгдүгээр ангийн сурах бичгүүдийг сайд, дарга нарт хамааралтай компаниудаар хийлгэхээр болсон талаар “Монсудар” хэвлэлийн газраас Үндэсний мэдээлллийн төв мэдээлэл хийнэ.
18:00 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны 2026-2027 оны Үндэсний дээд лигийн тоглолт “М банк арена”-д эхэлнэ.





















































