

Тэрбээр “L"Oreal” косметикс брэндийн баян өв залгамжлагч хатагтай Лилиан Беттэнкуртоос 150 мянган евро авчээ. Харин Францын сонгуулийн хуулинд Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь хувь хүнээс дээд тал нь 4,6 мянган еврогийн хандив авч болох хэмээн заасан байна.
“L"Oreal” хатагтай Сазкозитой нэг л удаа уулзаж байсан гэж мэдэгдсэн бол түүний ажилчид хэд хэдэн удаа уулзаж байсныг баталжээ.
Тиймээс 58 настай улс төрчийг удахгүй шүүхийн танхимд дуудах болжээ хэмээн “CNN” бичсэн байна. Унгарын цагаачийн хүү Николас Саркози 28 насандаа Парис хотын захын дүүргийн даргаар сонгогдсоноор улс төрийн гараагаа эхэлжээ.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)