

Сирийн эрх баригчид Алеппо хотноо болсон мөргөлдөөний үеэр сөрөг хүчин химийн зэвсэг хэрэглэсэн хэмээн мягмар гарагт анх мэдээлсэн. Харин босогчид Засгийн газрын цэргүүд скад гэгч хорт бодистой пуужин ашигласан гэж хоёр тал бие биеэ буруутгаж байгаа.
Алеппо хотод болсон мөргөлдөөний үеэр 31 хүн амиа алдаж, 110 гаруй хүн хүнд шархадсан аж.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама энэ сарын 20-нд Израйльд хийсэн айлчлалынхаа үеэр Сирид химийн зэвсэг хэрэглэсэн эсэхийг АНУ нарийн шалгаж байгааг мэдэгдээд, хэрвээ баримт нотлогдох юм бол сирийн харилцааны “тоглоомын дүрэм өөрчлөгдөнө” гэж мэдэгджээ.
2011 онд эхэлсэн Сирийн иргэний дайнд 70 мянга гаруй хүн амь алджээ.
Д.Идэр