"Х-Түц"-ийнхэн тоглолтынхоо билетийг өөрсдөөсөө гаргаад эхэллээ. Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг эгэлгүй нэгэн бүсгүй тодорчээ. Хөвсгөл аймгийн Галт суманд амьдардаг Мөнгөнчимэг гэгч эмэгтэй хэвлийгээсээ 2000 орчим чулуу гаргаж, уран нарийн хийцтэй бурхан хүртэл төрүүлж, Сүхбаатар жанжны дүрстэй зоосон мөнгө үйлдвэрлэж, алт мөнгөн ч билүү арслан барсыг ихэрлүүлжээ.
Хаанаа тээсэн нь мэдэгдэхгүй ч амаараа төрүүлсэн бурхан нь “Ээж ээ, намайг Цагааншүхэрт гэдэг” хэмээн айлдсан гээд хүн итгэхийн аргагүй энэ мэдээлэл facebook, twitter-чдыг жинхэнэ хөгжих юмтай болгож байгаа бололтой. Цахим ертөнцөд аль хэдийнэ ”Ээж ээ, намайг Iphone гэдэг” гэсээр элдвийн зүйлс “мэндэлж” эхэлжээ. Тэгвэл хамгийн сүүлд гавъяат тамирчин Х.Цагаанбаатар маань олон арван медалийг өөрөөсөө гаргасан билээ. Харин хамгийн сүүлд "Х түц" хамтлагийн жүжигчин Аглуу, Онон хоёр тоглолтын билетээ өөрөөсөө гаргасан байна.

Сэтгэгдэл (6)