УИХ-ын чуулганы хуралдаан 14.00 цагт эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товлосон.
Гэвч УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл горимын санал гаргаж, нэг хоногийн завсарлага авлаа.