Өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд жиргээчин Г.Занданшатарын санаачлагаар “Твиттер шаг-2013” сонирхогчдын шатрын аварга шалгаруулах тэмцээн 11.00 цагаас эхэлжээ. Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбооноос тус ордны 5 дугаар давхарт зохион байгуулж буй энэхүү тэмцээнд 100 орчим жиргээч оролцож буйг эх сурвалж мэдээлэв. “Твиттер шаг-2013” тэмцээнд аваргалсан жиргээчинд дэлхийн шатрын мастеруудын гарын үсэгтэй шатрыг бэлэглэх юм байна.

