
Учир нь тэрээр ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан бөгөөд өчигдөр түүний хоригдож байсан өрөөнд гал гарч, тэрээр түлэгдсэн байна. Одоогоор 3-4 дүгээр зэрэглэлийн түлэгдэлттэй эмчлүүлж байгаа аж. Галын шалтгааныг тодруулахаар холбогдох байгууллагад ажиллаж эхэлжээ.
Баавар өрөөнийхөө залуутай муудалцсан учир түүнийг тусгай камер луу шилжүүлсэн байна. Гэвч удалгүй тусгай камерийн өрөөнд гал гарснаар тэрээр түлэгдэж, сэхээнд хүргэгдсэн аж.
Тэрээр хар тамхины хэрэгт анх “Ice top” хамтлагийн дуучин С.Чулуунбаяр буюу Кобитой хамт холбогдсон. Гэвч Кобигийн хар тамхи хэрэглэсэн эсэх нь нотлогдоогүй гэсэн үндэслэлээр прокурорын шатанд хэргийг нь хэрэгсэхгүй болгож, харин Бааварын хэргийг прокурор хянаж, дуусаад шүүхэд шилжүүлсэн билээ. Өнгөрсөн долоо хоногт түүний шүүх хурал болох байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшлоод байгаа.
Хэргийг сануулахад, С.Чулуунбаяр, Баавар нарыг их хэмжээний буюу 70 сая төгрөгийн үнэ бүхий хар тамхи хэрэглэж байхад Эрүүгийн цагдаагийн газрынхан жил гаруйн өмнө баривчилсан билээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (18)