Монголын хоккейчид хүрэл меадль хүртэв

Ази тивд хоккейгоор зэрэглэл доогуур орнууд өрсөлддөг “Challenge Cup 2013” тэмцээн Тайландын Бангкок хотод болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд өрсөлдсөн Монголын хоккейн шигшээ багийн тамирчид хүрэд медальтай эх орондоо ирэх нь тодорхой боллоо. 2008 оноос эхлэн жил бүр зохион байгуулж буй уг тэмцээнд манай хоккейчид нийт долоон тоглолт хийснээс тав хожиж, хоёр хожигджээ. Тэд Энэтхэгийн шигшээ 20:0-оор, Макаог 6:1-ээр, Сингапурыг 3:2-оор буулган авч хэсгийн аваргын төлөөх тоглолтод Хонконгийн шигшээд 3:7-оор хожигдсоноор хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарсан. Улмаар хагас шигшээд шалгарах эрхийн төлөө тус тэмцээний хоёр удаагийн дэд аварга талбайн эзэн Тайландын багийг 5:4-өөр булган авч мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй болсон юм. Гэвч уг тоглолтод Хонконгийн шигшээ багт 3:4-өөр дахин хожигдсоноор хүрэл медалийн төлөө тоглохоор болжээ. Хүрэл медалийн төлөөх тоглолт өчигдөр болсон бөгөөд манай тамирчид арабуудын төлөөлөл Кувейтийн шигшээг 11:00-ээр хожсоноор медалийн тавцанд зогсов.
Сэтгэгдэл (4)