
Энэ талаар Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны эх сурвалж “Тухайн үед У.Раднаабазар тэргүүтэй цагдаагийн ажилтнуудын холбогдсон самрын хэрэгт эд мөрийн баримтаар хураасан самрыг хадгалах байр байхгүйн улмаас бид мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлсэн. Түүнийг нь дуудлагаар худалдаж, төлбөрийг нь улсын орлого болгодог журмын дагуу худалдсан. Худалдаж авсан байгууллага нь авахаар ачсан гэсэн мэдээлэл бидэнд ирсэн” гэлээ.
У.Раднаабазар нар нь хятадуудаас самар хилээр гаргахын тулд 40 сая төгрөгийн хахууль авсан юм. Уг хэргийг Баянгол дүүргийн шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Гэвч улсын яллагч “Хахууль өгч, авсан нь хангалттай тогтоогдсон, өөрсдөө ч түүнийгээ хүлээсэн байхад нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байгаа нь үндэслэлгүй” хэмээн Нийслэлийн шүүхэд эсэргүүцэл бичээд байгаа юм.
Б.Золбоо