
Тэрээр энэ сарын 13-ны өдрийн 13.30 цагийн орчим ногоон гэрлээр зам хөндлөн гарч явсан Солонгос иргэн Кимийг 2.5 тонн ачааны машинаар дайрч хэргийн газраас зугатаасан хэрэг үйлджээ.
Хохирогч машины жолоочийг богино үстэй, өндөр том биетэй байсан хэмээн мэдүүлсний дагуу гэрийнх нь ойролцоогоос саатуулсан байна.
Хохирогч Кимийн нэг хөл хугарч толгойдоо гэмтэл аван эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Харин монгол залуу А-г солонгос улсад ажиллах гэрээний хугацаа нь дууссан ч эх орондоо буцалгүйгээр тус улсад хууль бусаар ажиллаж, амьдарч байсан, жолооны үнэмлэхгүйгээр автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, автозамын осол гарган хэргийн газраас зугатаасан, бусдын биед гэмтэл учруулсан зэрэг хэргээр шалгаж эхлээд байгаа аж.
Б.Чимэг
Сэтгэгдэл (2)