
Түүнчлэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өртөг, зардлыг тооцох судалгааны ажлын эхний үр дүн, “Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал” судалгааны тайланг танилцуулах аж. Мөн “2013 оныг “Хариуцлага, хяналтыг сайжруулах жил” болгон зарлах тухай” Эрүүл мэндийн сайдын тушаалын төсөл -Эрүүл мэндийн байгууллагын орны ашиглалт хэрэгцээ судалгааны үр дүнгийн тухай зэрэг олон асуудал хэлэлцэх юм байна. Хуралд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн гишүүд, ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга нар болон холбогдох мэргэжилтнүүд оролцохоо мэдэгджээ.