Цаг уурын байгууллагаас хийсэн 10 хоногийн гангийн зураглалаар улсын хэмжээнд нийт нутаг дэвсгэрийн 0.2 хувь нь маш хүчтэй гантай, 0.9 хувь нь хүчтэй гантай, 4.2 хувь нь гантай, 11.3 хувь нь гандуу, 83.3 хувь нь гангүй байна.
Тус зураглалыг Aqua хиймэл дагуулын MODIS-ийн мэдээ ашиглан ойт хээрийн бүсэд NDDI (Normalised Difference Drought Index), хээрийн бүсэд TCI (Temperature Condition Index), цөлийн бүcэд VHI (Vegetation Health Index) зэрэг гангийн индексүүдийг ашиглан 10 хоногийн давтамжтайгаар боловсруулдаг.
Индексүүдийн зааглах утгаас хамааран гангүй, гандуу, гантай, хүчтэй гантай, маш хүчтэй гантай гэж эрчимшлээр нь 5 ангилдаг байна.