Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Таньд хэрэгтэй шилдэг 24 ном

2013-6-09
0
ЖИРГЭХ
Монголд борлуулж буй шилдгийн шилдэг 24 номыг танилцуулж байна.
номууд Монголд борлуулж буй шилдгийн шилдэг 24 номыг танилцуулж байна.

1.Зохиогч Рик Островын “Хүчирхэг уншихуй” нэртэй хэрэглээний гарын авлага нь шилдэг номуудыг тэргүүлдэг байна. Орчуулагчаар нь М.Ганзориг ажилласан бөгөөд тус номын гол санаа нь материалыг маш хурдтай, зөв ойлгож унших чадварыг олгоно. Уншиж л туршлагын хүрээгээ их хэмжээгээр нэмэгдүүлж болох бөгөөд зөвхөн үүгээр цаг хугацааны хил хязгаарыг сөрж болно. Уншихыг өөр юугаар ч орлуулах боломжгүй талаар өгүүлсэн байна.

2. Номын нэр “Эртний түвдийн залуужуулах нууц жор”. Тус номонд Түвдийн ард түмний, тэр дундаа буддын сүм хийдийн лам нарын хийдэг иогийн гайхамшигт дасгалуудын төгс хослолыг өнөөгийн бид хийж сурснаар нас залуу, бие эрүүл, урт удаан наслах боломжтой тухай өгүүлсэн байдаг. Хөгшин хүмүүс эдгээр дасгал, зөвлөмжүүдийг /хооллох/ гэх мэт дагаж мөрдсөөр 20, 30 насаар залуужсан тухай эндээс та олж уншина.

3. “Миний анхны ном” нэртэй хүүхдийн /цуврал/ номыг “Жангар” хүүхдийн номын редакциас эрхлэн гаргажээ.
Тус ном нь 9-24 сартай хүүхдүүдэд зориулсан анхны цуврал ном. Хүүхдийн гэртээ байгаа танил зүйлээс авахуулаад тэдэнд зориулсан шүлэг, үлгэрүүд хүртэл байдаг.

4. “Ирээдүйг иш үзүүлсэн бошгууд” нэртэй шашны ном нь жагсаалтын дөрөвт орж байна. Бурханч лам Г.Пүрэвбатын бичсэн тус номонд Монгол болон хүн төрөлхтний ирээдүйн тухай үнэн зөв илт айлдсан 10 гаруй бурхад, богд хутагт нарын айлдсан 20 гаруй зохиолын эмхэтгэл, түүхийг тайлан тайлбарлан бичжээ. Эдгээр зохиолууд нь 2500 жилийн өмнөөс наймдугаар богдыг хүртэлх хугацаанд зохиогдон нийт монголчуудын гэр бүлд шүтээн болж ирсэн судрууд болно.

5. Зохиогч Ронда Бёрний алдарт “Нууц” ном нь бүхэлдээ танин мэдэхүй, эзотерикийн талаар өгүүлсэн билээ. “Санаа сайн бол заяа сайн” гэдэг амьдралын алтан үнэнийн тухай өгүүлсэн тус ном нь хүний хүсэл мөрөөдөл бүхэн амьдралд биелэх зайлшгүй нигууртай гэдгийг эрдэмтдийн үг хүмүүсийн яриа, бодит баримтаар батлан бичжээ. Ронда Бёрний энэ зохиолыг уншсанаар хүн хүссэнээ яаж олж авах бүтээх, өөрийн болгох тэрхүү үндэс нь юу вэ гэдгийг олж мэдэх болно.

6.
Жагсаалтын зургадугаарт алдарт Оксфорд-Монсудар Англи-монгол толь бичиг оржээ. Монгол Улс дэлхийн бусад улс орнуудтай харилцаагаа өргөжүүлэн тэлж байгаа өнөө үед гадаад хэлийг эзэмших шаардлага маш өндөр болсон. Тиймээс Оксфорд-Монсударын “Англи-Монгол толь бичиг” нь англи хэл суралцагчдын хамгийн эрэлт хэрэгцээтэй толь бичгийн нэг болоод байна. Энэхүү толь бичиг нь ижил төрлийн толь бичгүүдээс хамгийн бүрэн төгс болж чаджээ. 90 гаруй мянган үг хэллэг, 135000 гаруй орчуулга хагас сая гаруй үгийн утга, хувирал дуудлагыг багтааж албан хэллэгээс эхлээд хар ярианы үгийн сан дуудлага бичлэгийг агуулж, мэргэжлийн өндөр түвшинд бүтээгдсэн толь юм.

7. “Миний амьдралын түүх” номыг зохиолч, дэлхийн алдартай эмэгтэй Хиллари Клинтон бичжээ. Хиллари Клинтон Бүгд Найрамдахчуудын "Goldwater Girl" гэгдэж, дараа нь оюутны хөдөлгөөнд оролцож, улмаар Ардчилалын талд “урвасан” юм. Тэр АНУ-ын тэргүүн хатагтай байхдаа, “Жинхэнэ нууц ерөнхийлөгч” гэгдэж, Нью-Йоркоос сенатад сонгогдож байв. Тэр дэлхийн хамгийн том албанд өрсөлдөхөөр зориглосон анхны эмэгтэй байлаа. Илэн далангүй, сэтгэл догдлом Х.Клинтоны дурсамж энэ номд оржээ. Тус ном нь “Интерном” их дэлгүүрт гурав дахь жилдээ борлуулалтаараа тэргүүлж байна.

номууд 38. Лев Толстойн бичсэн “Анна Каренина” ном нь жагсаалтын шилдэг номуудын наймдугаарт оржээ. Дэлхийн утга зохиолын XXI зууны сор зохиолчдын нэг Л.Толстойн зохиол нь олон үндэстний хэл дээр хөрвүүлэгдэж, сая сая хувиар хэвлэгдсэн нь түүний хэр чансаатай бүтээл вэ гэдгийг төвөггүй тодорхойлдог. Анна Каренина гэдэг нөхөрт гарсан баян бүсгүй жавхаалаг офицер Ворнскийд өгсөн эмгэнэлт, нууцхан дурлалын тухай уг романд өгүүлнэ. Орос оронд ноёрхсон ёс суртал, зан үйл, үзэл санаа түүний баатруудаар дамжуулагдан дүрслэгджээ.

9. Зохиолч Нам Ин Сүкийн бичсэн “Эмэгтэй хүний амьдрал 20 наснаас эхэлдэг” ном нь эмэгтэй хүн залуу насаа буюу 20-30 насандаа хэрхэн өнгөрөөх ёстой, юу хийж яаж амьдарвал цаашдын амьдрал гэрэл гэгээтэй, элбэг хангалуун аз жаргалтай байх вэ? гэдэг талаар зөвлөгөө өгдөг. Мөн сайхан амьдарч байгаа эмэгтэйчүүдийн зан төлөв, чиг хандлага ямар байдаг талаар жишээ аван зөвлөмж өгдөг.

10. “Power Point” -2007 ном нь бүх төрлийн мэдээлэл текст, дүрс, зураг хүснэгт, график, бүдүүвч, схем, дуу чимээ, хөгжим, яриа аудио бичлэгийг слайд буюу танилцуулганд оруулж болно. Энэ бүгдийг хэрхэн өөрчлөх, форматлах, хөдөлгөөнтэй болгох бичлэг хийх, тоглуулах холбоосуудыг яаж ашиглах боломжуудын талаар дэлгэрэнгүй өгүүлж, ойлгомжтой хялбар болгох үүднээс бүх үйлдлийг алхам алхамаар нь дугаарлан, холбогдох зураг, жишээгээр тайлбарлан оруулжээ.

11. “Тэрбумтан шиг сэтгэ”. Зохиогч нь Дональд Трамп. Энэ номын гол онцлог нь аливаа хүн сэтгэн бодож уйгагүй мэрийх аваас хийж буй ажил, бизнестээ амжилт олж болдог тухай өөрийн туулсан амьдрал дээр тулгуурлан тун сонирхолтойгоор бичсэнд оршино.

12. “Өглөөний хүн” нэртэй ном нь олон уншигчтай номуудын жагсаалтад зүй ёсоор орно. Тус ном нь цаг хугацааг, ялангуяа өглөөний сайхан цагийг үр бүтээлтэй, өгөөжтэй ашигласнаар амьдралаа хэрхэн өөрчилж, амжилтанд хүрч, аз жаргалтай амьдарч болох тухай өгүүлжээ.

13.
“Цондоолой Цүндээлэй хоёр” 10 цуврал комик номыг хүүхдүүд унших маш их дуртай. Хотын сэргэлэн охин Цондоолой түүний хайртай ишиг Цүндээлэйд тохиолдсон санаанд оромгүй адал явдлууд, шинэхэн танилцсан найзуудын тусч сайхан сэтгэлийг өгүүлдэг. Монгол үндэстэний ёс заншил, хөдөөгийн амьдрал, жинхэнэ найзуудын үнэнч нөхөрлөлийг харуулсан. БСШУЯ-ны “2007 оны шилдэг ном”-оор өргөмжлөгдөж байсан уг ном нь зайлшгүй хүүхдийн шилдэг номуудын нэг юм.

14.
“Эдийн тэнгэр Алтангэрэл судар”-ыг манай монголчууд эрт дээр үеэс хүндлэн айл болгон хоймортоо залж ирсэн уламжлалтай. Монголчуудын соёл өв уламжлал, үндэсний дархлаа болсон бурхны шашны гол хөлгөн судруудын нэг. Алтангэрэл судрын энэхүү орчуулга нь буддын гүн ухааны өндөр ур чадвар мэргэжлийн түвшний шаардлагад нийцсэнээр орчин үеийн хэллэгтэй болж чадсан ном юм.

15. “Далд ухамсар бүхнийг чадна” Тус номыг Джон Кехо бичжээ. Хүний далд ухамсар гэж юу болох, түүний хүч чадлыг юунд яаж ашиглаж болохыг тайлбарласан ном юм. Логик сэтгэлгээ тус болох чадваргүй үед далд ухамсарт агуулагддаг асар их нөөц бололцоог ашиглах нь хамгийн хүнд бэрх асуудлыг шийдэхэд туслах болно.Та энэхүү номыг уншсанаар хүссэндээ хүрэх бүхий л аргыг олж мэдэх аж.

16.
“Багшгүйгээр англи хэл сурцгаая” ном шилдэг борлуулалттай номын 16-д оржээ. Зах зээл хөгжсөн даяарчлалын өнөө үед хүн бүхний хэрэглээ болж байгаа англи хэлний мэдлэгийг хамгийн хямд үнээр чанартай өгөхийг зорьсон. Англи хэлийг анхан шатнаас нь цэгцтэй сурахыг хүссэн, олон үг мэддэг хэрнээ санаагаа илэрхийлж дүрмээ сонгож чадахгүй байгаа бүх насны хүмүүст зориулан орчин цагийн монгол хэлээр маш энгийн үг хэллэгээр ойлгомжтой тайлбартайгаараа онцлог ном болжээ.

17.
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамгийн бичсэн “Мөхөшгүй найдварын гал” ном нь өнөө цаг үеийн улс орны хөгжилд, энгийн бодитой эрүүл саруул сэтгэлгээ оновчтой зөв шийдвэр удирдагчаасаа авахуулаад улс төрийн нам хүчин хүн зонд хэрхэн ус агаар мэт хэрэгтэйг алсын Америк орны жишээн дээр тодорхой өгүүлэх болно.

18.
“Сургамжит өгүүллэгүүд” 1.2.3 цуврал номонд хүмүүсийн зан чанар, хүний мөс, сэтгэл санаа, хоорондын харилцаа, амьдарч буй орчны нөлөөг өгүүлдэг. Утга агуулгаараа хүнд нэгийг бодогдуулсан энэхүү өгүүллэгүүдээр бяцхан мэдлэг бага зэрэг дурсамж, хэсэгхэн аз жаргал хүртээхийг зорьсон. Зүгээр нэг уншаад өнгөрөх өөр. Харин өгүүллэг болгоныг тогтон уншиж сэтгэлдээ амилуулах аваас таны сэтгэлийн гүндэх чавхдасыг хөглөхөөс гадна ерөнхий мэдлэгийн санд өөрийн хувь нэмрээ оруулна.

19. Зохиолч Ц.Оюунгэрэлийн “Ногоон нүдэн лам” номонд улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж байсан залуу лам Баасангийн хайр дурлал, амьдрал, хэлмэгдлийн түүхийг өгүүлнэ. Зохиолыг үнэн бодит түүхээс сэдэвлэн бичжээ.

20.
“Өнөөдөр амьдрах зарчим”. Зохиогчоор Жон Максвэл ажиллажээ. Уг номын зохиолч өөрийн амьдралын туршлага дээр үндэслэгдэн бичигдсэн. Хүн бүрт өнөөдөр гэсэн өдөр өгөгддөг. Харин тэрхүү өнөөдрийг хамгийн үр бүтээлтэй өнгөрүүлэх 12 зарчмын талаар өгүүлжээ.

21. “Монголын их хатдын нууц товчоо”. Энэхүү ном нь 2009 оны 10 дугаар сарын 19-нд анх нээлтээ хийсэн цагаасаа хойш олны сонирхолыг татаж шуугиан тарьж байгаа билээ. Номонд Монголын их хатдын тухай, өнөө болтол олдоогүй нууцлагдсан баримтууд бичигдсэн байдаг. Их монгол гүрний болон дэлхийд өөрийн түүхээ дархлан үлдээж чадсан гайхамшигт Монгол хатдын тухай сонирхол татам мэдээллүүдтэй учир уншигчдын сонирхолыг татаж богино хугацаанд олны хүртээл болж чаджээ. Уг ном удахгүй АНУ төдийгүй дэлхийн олон оронд хэвлэгдэхээр бэлтгэгдэж байна.

22.
“Залуу хүний ширээний ном”. Уг номын анхны хэвлэлт богино хугацаанд борлогдож дууссан ба номын сурталчилгаа, хүмүүст хүргэх, маркетингийг сайн зохион байгуулсан тул хамгийн маркетинг сайтай номоор онцлон шалгаруулав. Номонд шинэ үеийн залуусын мэдэх ёстой дэлхийн иргэн болох 8 түлхүүр, залуу хүний заавал уншвал зохих тус бүр 100 “шилдэг ном”, судалвал зохих “цахим хуудас”, “шилдэг дэлхийн сургууль”, “суут хүмүүс”, “сонгодог хөгжим”, “тэргүүн тэрбумтан” зэрэг мэдлэгийн өргөн хүрээг хамарч чаджээ.

23. “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх нь” номыг зохиогч Бодо Шефер бичиж С.Энхбат орчуулжээ. Энэ ном Монголд төдийгүй дэлхийн олон хэлнээ орчуулагдан гарч "Bestseller" номын жагсаалтыг тэргүүлж байгаа сонгодог бүтээл. Ном унших цаг заваар тааруу, өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг ажил хэрэгч хүмүүст зориулан сонсдог хэлбэрээр гаргасан шинэлэг бүтээл нь сонсдог номуудын борлуулалтыг тэргүүлж байна.

24. “Хүний бие”. Энэхүү ном нь ‘‘GRAND BOOK 2009’’ оны шилдэг номын шалгаруулалтад борлуулалтын тоо, уншигчдын хэрэгцээ шаардлага хангасан байдал, хэвлэлийн чанар, дизайн зэрэг олон шалгуур үзүүлэлтээр тэргүүлдэг.
24tsag.mn
image

Монголд борлуулж буй шилдгийн шилдэг 24 номыг танилцуулж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хаврын тухай хачирхалтай 24 баримт
Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • туул (27.123.213.145)
    21 унэн тэнэг ном юм байна лээ
    2013 оны 06 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын дарга Н.Учрал ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Чи-тай уулзав
    10 цаг 43 мин
  • ТЭСО-гийн царцаанууд Ардчилсан Намд үүрлэв
    11 цаг 13 мин
  • Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
    14 цаг 11 мин
  • Холимог тулаанч асан Марквейн Муллин АНУ-ын Дотоод хэргийн яамны сайд боллоо
    14 цаг 45 мин
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
    14 цаг 46 мин
  • Япон улс дайнаас үүдэн газрын тосны "үндэсний нөөц"-өө ашиглах гэж байна
    15 цаг 34 мин
  • АНУ-Ираны хооронд хэлэлцээ өрнөж байгаа юу?
    15 цаг 47 мин
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
    16 цаг 1 мин
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    17 цаг 20 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    17 цаг 24 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    17 цаг 28 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    17 цаг 34 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    17 цаг 42 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    17 цаг 47 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    18 цаг 47 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    18 цаг 51 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    19 цаг 20 мин
  • Мэдэгдэл
    Уржигдар 17 цаг 22 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    Уржигдар 17 цаг 11 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    Уржигдар 16 цаг 41 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
24 баримт
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК