зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.11.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөх талаарх 24 байр суурь

2013-7-17
0
ЖИРГЭХ
Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөх гэсэн шийдэл олон хүний анхаарлыг татаж байна.
сүхбаатар11Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөх гэсэн шийдэл олон хүний анхаарлыг татаж байна. Facebook хуудсанд Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөх нь зөв буруу эсэх талаарх санал асуулга явуулж эхэллээ. Санал асуулгад оролцогчдын 99 хувь нь буруутгажээ. Харин Twitter-т олны танил хүмүүс байр сууриа илэрхийлж эхэллээ. Тиймээс 24tsag.mn “24 баримт” буландаа Монголын нөлөө бүхий эрхэмүүд Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөх талаар ямар байр суурь илэрхийлснийг онцолж байна. Улс төрчид, урлаг соёлынхон, МАН, АН-ынхан аас гадна хараат бус байрь суурьтай хүмүүс, соён гэгээрүүлэгчид, сэтгүүлч тоймчдын 24 өөр байр суурийг хүргэе.

1.    УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Тохиромжгүй үед гаргасан зориг учрах гайн тэн хагас гэдэг. Бодож эргэцүүлж шийдвэр гаргаж байцгаая. Иргэдийнхээ саналыг сонсьё.

2.    УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл: Сүхийн талбайн нэрийг өөрчлөх тухай хэлэлцэж буй НИТХ-ийг алтан ургийн хуралдай,  төлөөлөгчдийг нь өрлөг жанжингууд гэж нэрлэцгээе. Эдийн засаг тааруу болж төлөв байдал муудах шинж гараад ирэх үед хүмүүсийн анхаарлыг өөр зүйл рүү хандуулах оролдлого хийж эхэлдэг.

3.    УИХ-ын гишүүн М.Батчимэг: Нийслэлийнхээ зүрхэнд байгаа талбайн нэрийг өөрчлөх асуудлыг дарга нар хуралдаж биш, иргэдээрээ хэлэлцүүлж шийдвэл зөв шийдэл болно.

4.    УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Төрийн ордонг Чингэсийн ордон гэж нэрлэх хүсэл АН-д байгаа байх.

5.    УИХ-ын гишүүн асан Д.Энхбат: Чингэсийн талбай гэж нэрлэе гэж олонх Монголчууд шийдсэн бол ярих зүйл алга. Харин би түүнд их эргэлзэж байна. Түүхэн нэр ямар ч байсан түүнийг хэдхэн хүн өөрчлөх нь өөрөө ардчилсан зарчим биш. Ардчилсан бус  зарчмаар хийдэг ардчилал гэж байдаггүй.

6.    УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх: Ардчилсан намынхан ардуудаасаа саналыг нь асууж болсонгүй юу?

7.    ШӨХТГ-ын дарга О.Магнай: Э.Бат-Үүл ахдаа баяр хүргэе! Зөвхөн хувьсгалч хүнээс гарах шийдвэрээр төв талбайнхаа нэрийг өөрчилжээ.

8.    МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар: Сүхбаатарын талбайг 1946 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор буюу Засгийн газрын шийдвэрээр нэрлэсэн тул НИТХ уг нэрийг өөрчлөх эрхгүй. Жишээ нь Жагсаал цуглаан хийх тухай хуульд “Сүхбаатарын талбай” гэх нэршлээр орсон. Тэгэхээр НИТХ хуулийг хүртэл дураараа өөрчилж байна гэсэн үг. Хэрэв алдаагаа засч, бидний тавьж буй шаардлагыг хүлээн авахгүй бол дараа дараагийн акци зохион байгуулах болно.

9.    МАН-ын нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар: Аливаа нэрийг өөрчилж болно. Зөвхөн тэгэх зарчим нь олон түмний саналыг авдаг байхад тулгуурлах ёстой. Энэ бол энгийн ардчилсан зарчим шүү дээ.

10.    МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар: Одоо байтлаа хууль зөрчиж, түүхэн талбайн нэрийг хүртэл олон түмэн амарч байгаа цагаар хэлэлцүүлэг хийлгүй, хуулиа барилгүй шийдэж байхшив.‪

11.    АН-ын нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг: Хэрвээ шинэ талбай бариад Чингэс нэр өгөх бол шал дэмий юм татвар төлөгчдийн мөнгөөр барилаа гээд дайрч байгаа даа.

12.    Ерөнхийлөгчийн зөвлөх Э.Зоригт: Шууд ардчилал иргэний оролцоо гэдэг чинь иргэдээсээ асуу л гэсэн үг. Нэрийг асуух л ёстой.

13.    Нийтлэлч Б.Цэнддоо: Чингэс хаанд дургүй монгол хүн ийм олон байдаг гэж ер санасангүй.

14.    Нийтлэлч Б.Болдсайхан: Төв талбайгаа: “Ариун голомт” гэж нэрлээд мөнх галтай тулга тулаасай, мөрөөдөл.

15.    Тоймч Б.Ганчимэг: Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн шийдвэрээр өөр юуг шууд өөрчилж болох вэ? Нөгөө иргэдээс асуух шууд ардчилал энээ тэрээ яав аа?

16.    Үндэсний шуудан сонины орлогч эрхлэгч Г.Отгонбаяр: Наадмаас ардын хувьсгал гэдгийг авна. Талбайн нэрийг өөрчилнө. Үүний оронд тоосго өрж, зам тавихсан. Зун, намрын улирал хязгаартай. Талбайн нэрийг сольж болно. Гэхдээ шууд ардчиллын зарчмаар.

17.    Өдрийн сонины тоймч Д.Мөнгөндалай: Ардчилсан намынхан жаахан олж авсан нэр хүндээ Сүхбаатарын талбайтай хамт булшлах нь дээ.

18.    Нийтлэлч Х.Бүрэнтогтох: Сүхбаатар бол Чингис хаанаас хойш Монголын тусгаар тогтнолын төлөө зэвсэг бариад боссон 28 настай ард түмний хүү. Уг нь Сүх жанжин мөхөж байсан үндэстнийг мөрөө харахтайгаа болоход их үүрэг гүйцэтгэсэн хүн.

19.    Яруу найрагч Ү.Хүрэлбаатар: Чингисийн нэрийг нэг хэсэг хориглож үнэгүйдүүлсэн. Одоо бүх юмыг Чингис гэж нэрлэж бас үнэгүйдүүлж байна. Аль аль нь үгүйсгэлийн үгүйсгэл юм.

20.    Эдийн засагч Н.Дашзэвэг: МАН 16 онд ялаад шийдвэрийг өөрчлөх л үлдлээ. Эсвэл тэмцэлд босох.

21.    Их аварга Д.Дагвадорж: Зөв, зөв Чингэсийн их талбай!

22.    Номин талс хамтлагийн дуучин А.Хаянхярваа: Байсныгаа бүү булшил. Шинэ бүтээн байгуулалт хий. Тэрийгээ Чингис гэнэ үү, Тэмүүжин гэнэ үү дураараа нэрийд.

23.    Жүжигчин П.Эрдэнэзаан: Сүхбаатарын талбайд ямар ч нэр өгсөн Сүхбаатарын талбай л гэж хэлнэ дээ.

24.    Сүхбаатар жанжны зээ охин Д.Сүхжаргалмаа: Энэ талбай дор хаяж гурван үеийн олон сайхан монголчуудын амь нас, амьдрал, хувь заяа, ажил үйлстэй холбоотой. Тэгэхээр энэ нэрийг солино гэдэг бол зөвхөн Сүхбаатар гэдэг хүнийг үгүйсгэж байгаа биш. Та нарын хайртай ээж аав, эмээ өвөө нарын амьдралыг үгүйсгэж байна. Түүхээрээ бахархаж болно, сургамж авч болно. Түүх бол ямагт амьд.

24tsag.mn

image

Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөх гэсэн шийдэл олон хүний анхаарлыг татаж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (54)

  • тусгаар тогтнол (182.160.3.109)
    сүхбаатарын журмын нөхдүүд тэмцэж бөйж тусгаар монголыг сэргээсэн нь монгол улс тогтнохын эхлэл тавигдсан хэрвээ тусгаар тогтнолоо зарлаж амжаагүй бол өдийд бид хятадын нэг хөсөг оросын автономит муж л байх байсан даа тэр үед чингис хааны тухай ямарч мэдээлэл байхгүй өөрсдийгөө ч хэн гэдгээ мэдэхгүй амьтад л байх байсан болов уу даа ар монгол байгаа учир өвөрмонголд зулын гэрэл үргэлж байгаа шүү
    2014 оны 11 сарын 30 | Хариулах
  • зочин (103.229.123.213)
    нам нь Сүхбаатараа оросуудтай нийлж чад болгосон байж одоо нэг их хайртай царайлж гэнэ
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • түмэн зөв болсон (103.229.123.213)
    Чингисийн талбай гэхээр үнэхээр бахархалтай санагдаж байдаг шүү
    2014 оны 11 сарын 07 | Хариулах
  • bb (203.194.116.106)
    teneg tsenddoo durguidee bish shuu de solih ni zuv uu gedegteel humuus handaj bna shuu de
    2014 оны 01 сарын 15 | Хариулах
  • zochin (119.40.102.59)
    zaawal suhbaatar sain eswel muu chinggis sain ali eswel muu suhbaatriig komnist geel eldweer yarihiimaa suhbaatar mongol ulsiig awarsan ni unen shuudee awrah gants arga ni ulaan orsuud bsan ni bas unenshdee chingsiin talbai tiim ih heregtei bgaa bol zonjin bogdiin chingsiin hushuunii tend saihan talbai zasaad tsogtsolbor baiguulaad teriigee chingges gej nerlej boliishdee zaawal suhbaatriin talbain neriig bulaatsaldah hereg bain uu ardchilsan nam MAN gej taltsaad yaahawdee НИТ nart hiih yum oldohgvi bgaa yum bhdaa za yaahaw chingsiin talabai gehed huulind suhbaatriin talbai gej bgaa ter ugiig uurchilhiin tuld УИХ aar orj huuliin ugiig uurchliishdee eniigee yaahaw ain? hiij bgaa uildlee sain bodoh heregtei shuudee
    2013 оны 11 сарын 06 | Хариулах
  • сүрэн (93.50.159.207)
    Энэ бол өнгөрсөн түүхийг үгүйсгэж хойд үедээ худал хуурамгийг зааж өгч байгаа Өөрсдийгөө Ардчиллийнхан гэж нэрлээд байгаа тэдний төрх...Ийм замбараагүй үйлдэл гаргаж Монгол орныг албаар замбараагүй байдалд оруулж байгаа хүйтэн сэтгэлгээ энэ бол Ардчиллал биш
    2013 оны 09 сарын 10 | Хариулах
  • Сүрэн (93.50.159.207)
    Энэ бол өнгөрсөн түүхийг үгүйсгэж хойд үедээ худал хуурамгийг зааж өгч байгаа Өөрсдийгөө Ардчиллийнхан гэж нэрлээд байгаа тэдний төрх...Ийм замбараагүй үйлдэл гаргаж Монгол орныг албаар замбараагүй байдалд оруулж байгаа хүйтэн сэтгэлгээ энэ бол Ардчиллал биш
    2013 оны 09 сарын 10 | Хариулах
  • Иргэн (103.11.195.172)
    Ургэлжлэл: тэгээд офицеруудын ордонг бас батлан хамгаалахын их сургуулийг Сухбаатар жанжны нэрээр нэрлэе л дээ.
    2013 оны 08 сарын 04 | Хариулах
  • Иргэн (103.11.195.156)
    Ургэлжлэл: Сухбаатар жанжны гэрэлт хешеег офицеруудын ордны хавьд шилжуулэн байршуулж жанжны нэрэмжит талбай байгуулья. Тэнд юун онгоцны хешее вэ? Ер нь юмс еерсдийн байр байрандаа байвал донж нь таарах бусуу
    2013 оны 08 сарын 04 | Хариулах
  • Иргэн (103.11.195.137)
    Нийслэлийн гол талбайг их хааны нэрээр нэрлэх нь Монгол улсын эрх ашгийн асуудал юм. Одоохондоо Улан Удэ Хех хот. Кызыл ч юмуу Элстэйн тев талбай их хааны нэрийг аваагуй байгаа дээр нь асуудлаа шийдэх нь зуйтэй. Дараа нь шуухдэх гээд орилолдож байх вий дээ.
    2013 оны 08 сарын 04 | Хариулах
  • zochin (122.201.18.29)
    leninii hushuug butsaaj bairand ni tavi mongol ulsiin dalan jiliin tuuh shuu
    2013 оны 07 сарын 21 | Хариулах
    • битгий мушги. тэр гадаад хүн. сүхбаатар монгол хүн.
      2013 оны 07 сарын 21
  • zochin (122.201.18.40)
    zugeer neg hotiin darga buhel buten ulsiin tuuhend huviinhaa erh ashigiin uudnees handah erh baihgui
    2013 оны 07 сарын 21 | Хариулах
  • S (85.176.23.16)
    Tvvhee bid dahiaad dursie
    2013 оны 07 сарын 20 | Хариулах
  • Z (85.176.23.16)
    Svhbaatar bol sain hvn
    2013 оны 07 сарын 20 | Хариулах
  • S (85.176.23.16)
    Svhbaatariin nertei l bsan deer end Ardchilal ogt hamaagvi,!! Bosgoo darlagdsan Mongol
    2013 оны 07 сарын 20 | Хариулах
  • dfsd (182.160.6.69)
    1924-1990 онд дарга шийдэж ард түмэн дагадаг байсан, 1990 оноос хойш ард түмэн хүсч төлөөлөгч нар шийддэг болсон. НИТХ-д дарга нар олшроо юу, төлөөлөгч нар нь байна уу.
    2013 оны 07 сарын 19 | Хариулах
  • zochin (122.201.18.41)
    buh hun teneg gej battulga davgadorjiig helsen bololtoi.horin negen ond baisan bol doo zaanii huuhduud gamin ,baronii tseregt neg negeeree elseed bujignuulah baijdee huurhii ...
    2013 оны 07 сарын 18 | Хариулах
  • Зочин (49.0.152.91)
    Алийн болгон хар ҮҮЛэн доор хэрүүл маргаан ,өшөө хорсол, өс хонзон, ядуу тарчиг,өлсгөлөн ажилгүйдэл, нэг хүнийг тахин шүтэж,алаан хядаан, дээрэм тонуул,хүчин,гуйланчлал, зодоон нүдээнтэй амьдарч байх ёстой юм нийслэлчүүдээ ахан дүүсээ энэ муухай зэвхий саарал ҮҮЛийг задлан зайлуулж шаргал наран доор эв нэгдэлтэй аз жаргалтай амьдарцгаая.
    2013 оны 07 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.126.89.160)
    Suxbaamarun buyand Mongol xyatadaas salaagui. Xarin ezen Chingisiin bidend uldeesen ene nutgiin geopolimikiin ach xolbogdol l Orosun sonirholug tataj Suxbaatar, 1921 onu uil yavdalug metiig uduusun ni xudlushgui unen.
    2013 оны 07 сарын 17 | Хариулах
    • aranzan
      Zoriglon ard tumnee negtgej, ulmaar Orosoos alban tuslamj guigaagui bol zugeer baijiihad n orosuud ireed tusgaar uls bolgood ogoh baisnuu? Teneg yum yarih yum.
      2013 оны 07 сарын 17
  • Зочин (202.126.89.160)
    Ulsun zurx bolson malbai manai namun Suxbaatarunx baix yostoi.Chingisiin talbaig xarin Ulaan chuluutun tuv xogiig tegshleed l boloo bish uu.Xamgiin gol ni MANam, Mongol ch yas yuman deeree nanai namun dergeg yalgadas!!!!
    2013 оны 07 сарын 17 | Хариулах
  • Bas neg unench tovarish (202.126.89.160)
    Tuuxiig uchuuxen yumaar bitgii xarluulax gej orold!Aguu ix Suxbaamar tsagtaa muruumei mogloomchin,Orsun ChK-iin beltgegdsen ajiltan l baigaa biz.Xun amidrax gej l yavsan ni mer.Manai nam ch gesen tsagtaa yaxav neg 40-uudxun myangan xun buudaa l biz. Teglee geed Mongolchuud tsuuruugui xarin odoo barag 3.0 say boloo biz dee.Xarin 40000 sum gedeg unetei.Ur xoichoor ni tuluulj namunxaa dansug zuzaalax xeregmei. Yun Chingis, ene asuudlug bosgoj shuuxed nexemjlel gargaj, Yadaj Ts. Nyamdorj saidadaa Televiz avch ugtsguue. Namaa, Suxbaataraa avartsgaay, nuxud uu!
    2013 оны 07 сарын 17 | Хариулах
  • Bas neg unench gishuun (202.126.89.160)
    Ali ch malaas ni yaj ch bodson Suxbaamar Chingesees aguu.70 jil Suxbaatarun ulavch baisan xayagdlug ene muusain ardchilalunxan l uud ni gargaad, odoo buur turiinii muu buus tolgoi deer garch guitsex ni.Minii mongolun ard tumeen! Tuuxend gyalaix gants undesnii baatar Suxbaatarunxaa talbaig xamgaalan bosch Chingis gedeg uchuuxen ut xorxoin neriig axin undiixgui bolmol devsej xayay! Yaj ch bodson manai namaas uur tuuxend neree uldeex yum mongold baxgui, xojim ch bui boloxgui! Manai namd elstsegee!
    2013 оны 07 сарын 17 | Хариулах
  • kkk (202.180.220.86)
    zaa daa tuuh sain medehgui. 1924ond janjin heden saiduudiig alaad tur erguulj, Ardiin namiig huvisgalt nam bolgoj uuruu Hiagtiig ezelj yavsan gej bichuulsen gee bizdee. Socializmiin uyiin tuuh hudlaa zohiol bizde.
    2013 оны 07 сарын 17 | Хариулах
  • MANamun unench gishuun (202.126.89.160)
    Chingis gej yu yum be.Zerleg, dundad zuunu mongolug manai MAN uud ni tataa biz dee.Er ni mongol ch gej yu yum.Ardun Namun Uls gevel goyo.Ulaanbaamrug Zaydanshatar ch yum uu Enxtuvshin xot gevel sonsgolonmoi baigaa biz dee. Irgenii unemlex gedgiin irgen gedeg ni xyamad oilgolm. Iimd MANamun batlax gej nerley. Tertei tergui uls maani Ardun Nam Uls yum chini. Ut met tuuxiin xog shavxruu Chingis sunutugei. Od met Augaa ix Suxbaatar maani mandtugai.
    2013 оны 07 сарын 17 | Хариулах
  • Зочин (203.91.117.4)
    mongo chin bagtahgyi bol shineer chingisiin talbaigaa baiguul
    2013 оны 07 сарын 17 | Хариулах
  • Зочин (203.91.117.4)
    sykhbaatar baigaagyi bol bid nar hytadiin chingisii yr sad nertei baih baisan kkkkkkk m*****
    2013 оны 07 сарын 17 | Хариулах
  • Зочин (203.91.117.4)
    sykhbaatar janjin baigaagyi bol onoodor bid hyadadiin neg muj baih baisan gedgee bod doo
    2013 оны 07 сарын 17 | Хариулах
    • бө
      Зөвлөлт артай байгаагүй бол 1931 онд эсвэл Төвөд шиг 1951 оны орчим эзлэгдэж Монгол улс гэж байхгүй байх байсан гэдгийг зарим нэг залуус мэдэж аваарай.
      2013 оны 07 сарын 17
  • Зочин (49.0.159.166)
    Ардын хувьсгалын үед оросоос оргож ирж манай улсад амьд үлдсэндээ Бат-үүлхэн минь баярлах ёстой болохоос дайсагнах биш. тэр үед танайхныг яагаад гаминтай хамт устгаагүй юм бол манай Жанжин Сүхбаатар. Тийм учраас илүү дутуу юм ярихаа болиод бүтэхгүй амласан зүйлээ бүтээхийг бод. Чиний ажилд МАН-ынхан их тус болсон шүү хариуг нь зөвөөр барь. Болбол шинээр ганц ч болтугай ажил хийхийг бод. Бусдыг бүү хуулбарла ажлыг нь үргэлжлүүлж байгаа юм бол сайн хий битгий нэрийг нь өөрчилж өөрөө хийсэн бол
    2013 оны 07 сарын 17 | Хариулах
  • Зочин (49.0.159.166)
    Алуурчин өдөөн турхирагч Магнай одоо ч юуч билээ.Ан-ыг бялдуучлан дагагч сүүдэр, шүлсээ савируулагч сүг чинь. Дуугай бай далалсан газар ил гарч далайсан далд орж мөрөөрөө яв хийсэн хэрэг чинь багадаагүй шүү
    2013 оны 07 сарын 17 | Хариулах
    • намын сэтгэхүй.
      2013 оны 07 сарын 17
  • kkkkkkkkkk (202.70.46.200)
    kommunizmaas doloon dor ardchilal bna daa
    2013 оны 07 сарын 17 | Хариулах
  • kkkkkkkkkkkk (202.70.46.200)
    suhbaatariin shariliig ni gargasan. talbain neriig soliloo. odoo hoshoog ni nuulgene. hun bataar 2--n une tsene ih oor baidag yum bna. shuud ardchilal bish shuud daranguilal irev ee hoorhii..
    2013 оны 07 сарын 17 | Хариулах
  • Зочин (108.200.49.127)
    Сүхбаатар бол түүхэн цэргийн жанжин мөн. Гавъя нь ч ил, Гэхдээ коммунистууд хэт дөвийлгөж, үзэл сурталжуулсан юм зөндөө шүү дээ.Заримын нь түүхийг гуйвуулж доош хийсэн юм ч бий.Тэр байтугай хэлмэгдүүлж буудаж алсан шүү дээ. Ингэснээрээ үнэн түүхийг бүдгэрүүлсэн. Түүхийн үнэнийг олох хэрэгтэй. Чингэсийн талбай болгох нь зөв. Тэглээ гээд Сүхбаатарын гавъяа бөхөхгүй. Зүгээр л юм эрэмбэтэй байх нь зөв. Үзэл сурталжсан түүхэнд цэг тавих болсон. Чингисийн үр сад мандан бадраг!
    2013 оны 07 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.23.51.2)
    сүхбаатар нэртэй хүмүүсийн нэрийг хүчээр араг ясны батаар нэрээр солих сураг гарлаа.
    2013 оны 07 сарын 17 | Хариулах
  • иргэн (202.55.180.154)
    Энд дүүрэн толгой эргэсэн нөхдүүд бичиж дээ. Та нар эхлээд түүрээ уншчих тэгээд дараа нь ийм юм ярь. Монголыг гамингын дарлалаас ганцхан Сүхбаатар чөлөөлчихсөн юм яриад байх юм даа. Яг үнээндээ бол Барон Унгерн ч энэ асуудалд оролцсон хүн. Барон Богдын хүрээг эзлээд авчихсан Хятадуудыг хөөчихсөн байсан шүү дээ. Тэр үед Хятадын гол цэрэг Монгодлоос гараад явчихсан байсан үе. Хиагтад бол цөөхөн хятад цэрэг байсан. 500 цэрэг 10000 цэргийг ялна гэдэг бол цэргийн онолоор боло боломжгүй зүйл. Энэ бол коммунистуудын зохиосон худлаа түүх. Тйим учраас Сүхбаатарыг цэргийн нэрт жанжин гэдгээр нь хүлээн зөвшөөрөх ёстой. Харин Чингис хаантай эн зэрэгцэх гавьяатай гэвэл үгүй. Тийм ч учраас Чингисйн талбай гэж нэрлэх эь ЗӨВ.
    2013 оны 07 сарын 17 | Хариулах
    • df
      хиагтад яг хэдэн монгол, хэдэн хятад тулалдсан юм бэ?
      2013 оны 07 сарын 17
  • Зочин (49.0.159.29)
    Цагааны оргодлуудын болон гамингийн үр сад мөн бат бэх оршиж ард түмнийг маань талцуулж түүхийг
    2013 оны 07 сарын 17 | Хариулах
  • БОДИТ ТҮҮХ (103.23.51.2)
    СҮХБААТАРЫГ БОГД ХААН АНХНЫ БААТАР ЦОЛООР ШАГНАСАН НЬ ХУДЛАА ЮУ? ЗҮГЭЭР НЭГ КОММУНИСТ ХҮН ИНГЭЖ ШАГНУУЛАХ УУ? АЛЬ ТЭРТЭЭ ХУВЬСГАЛААС ӨМНӨ 1915 ОНД ЮУН КОММУНИСТ БАЙХ ВЭ?? ГАМИНГУУД МОНГОЛД БАЙСАН НЬ ХУДЛАА ЮУ? МОНГОЛЧУУД ШАРЫН ШАШИНД ГҮН ГҮНЗГИЙ НЭВШИРСЭН БАЙСАН НЬ ХУДЛАА ЮУ? МОНГОЛ ХҮН АМ 500 МЯНГАХАН БАЙСАН НЬ ХУДЛАА ЮУ? ХҮН АМЫН ТАЛ НЬ ХЯТАДУУД БАЙСАН НЬ ХУДЛАА ЮУ? БИД ХЯТАДЫН ЭРХШЭЭЛД АВТНОМИТ СТАТУСТАЙ БАЙСАН НЬ БАС ХУДЛАА ЮУ? УЛААН ОРОСЫГ ДАГААД БИД АЛДСАНААСАА ХОЖСОН ИХ ШҮҮ. ХААНТ ОРОС УЛС БИДНИЙГ ХЯТАДЫН НЭГ МУЖ ГЭЖ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН БАЙЛАА. ХАРИН Ч ЛЕНИН СҮХБААТАР ГЭЖ ЭРХМҮҮДИЙН ХҮЧИНД АРДЫН ЗАСАГТ МОНГОЛ ГЭЖ УЛСАА УРД ХӨРШӨӨС ХҮЧЭЭР САЛГАЖ ОДОО НҮБ-ЫН ГИШҮҮН БОЛЧИХООД БАЙНА. 1961 ОНД НҮБ-Д ЭЛСЭХЭД НӨГӨӨ АНГЛИ АМЕРИКУУД ЧИНЬ ЗӨВШӨӨРӨХГҮЙ 3 УДАА БУЦААСАН БАЙДАГ. ЗӨВЛӨЛТ УЛС Л ЗҮТГҮҮЛЖ ХӨӨРХИЙ ЦЭДЭНБАЛ ДАРГЫН НӨР ИХ ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛЭЭР БИД БҮРЭН ЭРХТ ГИШҮҮН БОЛЖЭЭ. САЯХНЫ ТҮҮХЭЭ АРЧИЖ БАЛАР ЭРТНИЙ ҮЛГЭР ДОМОГ ЯРИХАА БОЛЬ ДОО.
    2013 оны 07 сарын 17 | Хариулах
  • зочин (103.11.195.128)
    Дээрх улс төрчдөөс хэнийг нь ч дахиж дэмжихгүй үр ачдаа бас захих минь
    2013 оны 07 сарын 17 | Хариулах
  • зочин (103.11.195.140)
    Сүхжаргалмаа Сүх өвгийг чинв хэн хөнөөснийг МАН-с асуу даа Үнэнг мэдэхгүй бол Арчаагүй юм
    2013 оны 07 сарын 17 | Хариулах
  • зочин (103.11.195.147)
    Коммунизмын гар хөлүүд одоо болтол амь бөхтэй байгааг гайхлаа Та нарын дээрх үг үнэн үү? Чингисийн нэрийг айхгүй хэлэх гэж одоог болтол тэмцэж ирсэн түүх юм шүү
    2013 оны 07 сарын 17 | Хариулах
  • зочин (103.11.195.157)
    Чингисээ танихыг хүсэхгүй байгаа бол монголоос зайл
    2013 оны 07 сарын 17 | Хариулах
  • зочин (103.11.195.144)
    Эх орны төв талбайд Чингис нэрийг өгөхөөр хуучинсаг гарууд боож үхэхнээ янз нь тонил тонил
    2013 оны 07 сарын 17 | Хариулах
  • зочин (103.11.195.128)
    Чингистээ дургүй монголчууд монголоос зайлвал зүгээр юм бишүү Дээрх улс төрч энээ тэр гээд байгаа юмнуудын үнэн царай харагдаж байх шиг шал дургүй хүрчихлээ
    2013 оны 07 сарын 17 | Хариулах
  • zochin (103.11.195.156)
    Сүхбаатар Богдын бас ардын сайн хүү байсан Ко нар түүнийг хөнөөсөн нь үнэн Түүнийхээ дараагаар Сүхийг хувьсгалын баатар болгож олны толгойг ко нар угаасан нь ч үнэн Эх орны төв талбайг Чингис гэж нэрлэхэд монгол хүн бүрийн цээжинд бахархал төрж улс үндсээ гэсэн сэтгэл нь сэрж байна Одоо оюутнууд Чингисийн талбайд архи уухаас ичих байхаа Ичихгүй хүмүүст нь зориулж тусгай хууль гаргах хэрэгтэй
    2013 оны 07 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.55.191.35)
    МАНчуудад хэзээ юм болгон таалагдаж байлаа хий хоосон түүхээ амьдрагчид
    2013 оны 07 сарын 17 | Хариулах
  • хүмүүс хэлээд байна (122.254.127.34)
    Ард түмэн гэж цээжээ дэлдэгчдэд түүнийх нь төлөөлөл хэлээд байна: Төв талбайн нэрийг солих гээд өчүүхэн аргаар үзэж байхаар АН улс орноо хөгжүүлээд иргэдээ сайхан амиьдруулбал тэртэй тэргүй тэр МАН-ыг үзэн ядсан зорилго чинь биелнэ,үүнийг л ойлгох толгой АН-д байгүй гэж үү??
    2013 оны 07 сарын 17 | Хариулах
  • zochin (103.11.195.156)
    Batuul uneheer zunogolj dee buruu zunogloj
    2013 оны 07 сарын 17 | Хариулах
    • авторитарист бат-үүл = ким чен ир
      2013 оны 07 сарын 17
  • Зочин (49.0.158.85)
    Сүхбаатар жанжин байгаагүй бол энэ дэлхийд өрөндөө баригдсан, архи, тамхи, бар ,зочид буудал, цэнгээний газрууд болон хоолны цэсэнд мөнхөрсөн Чингисийн нэр сураг ч байхгүй байсан. Эхлээд нэрийг нь цэвэрлэж ав. Хар Чингис, Морьтой Чингисүүд чинь Монгол уулс ыг архинд живүүлсэнийг үгүй гэхгүй байх. Ард түмний Сүхбаатар жанжин ёстой нэр нь цэвэрхэн бодит түүхтэй , төрсөн өдөр сар нь тодорхой хэний ч өмнө нүүр улайхгүй хэлэх үгтэй Монгол улсын жинхэнэ баатар хүн
    2013 оны 07 сарын 17 | Хариулах
  • Зочин (49.0.158.85)
    Тэр Магнайгийн далдагнаж бялдуучлаж байгаагий нь хараачээ ха ха ха ха
    2013 оны 07 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
    7 цаг 35 мин
  •  П.Ганзориг: "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байна
    7 цаг 46 мин
  • Микрокредит ББСБ хоёр дахь жилдээ АШУҮИС-ын оюутнуудад тэтгэлэг олголоо
    8 цаг 1 мин
  • Энэ сарын 29-нд "цэргийн тангараг" өргөх ёслол болно
    8 цаг 13 мин
  • Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Д.Пүрэвдорж өөрийн хамаарал бүхий хүмүүсийг ажлын байр бий болгон томилжээ
    8 цаг 18 мин
  • Ж.Баясгалан: Хөгжлийн бэрхшээлтэйгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа гэж ойлгогдохоор л байна
    8 цаг 33 мин
  • Л.Цэеэрэгзэн: Цас цэвэрлэгээний техникүүд шинэчлэгдэж, цасыг хурдан, хялбараар цэвэрлэж байна
    8 цаг 37 мин
  • “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХУВЬЦААТ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
    8 цаг 43 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    8 цаг 58 мин
  • Ж.Алдаржавхлан: Төсвийн байнгын хорооны дарга ЗГ-ын БЭТ шиг ажиллаж байна
    9 цаг 51 мин
  • Монголд эмчлэх боломжгүй 4 өвчний чиглэлээр манай улсын эмч мэргэжилтнүүд багаараа сурч байна
    10 цаг 14 мин
  • 2011-2025 онд гадаадад эмчлүүлсэн иргэд 9.6 тэрбумын буцаан олголт авчээ
    10 цаг 20 мин
  • Голомт банкны кредит картаар Iphone 17 гар утсыг хүүгүй, урьдчилгаагүй нөхцөлөөр худалдан аваарай
    10 цаг 27 мин
  • Монголд эмчлэх боломжгүй оношоор гадаадад эмчлүүлсэн иргэдэд эмчилгээний зардлын тодорхой хэмжээг буцаан олгоно
    10 цаг 30 мин
  • А.Амартүвшин: Энэ онд 5000 өрхийг дулаалж, хийн халаалтын системд шилжүүлнэ
    11 цаг 6 мин
  • БНСУ-ын Үлсан хот дахь дулааны станц нурсны улмаас гурван хүн амь үрэгджээ
    11 цаг 9 мин
  • Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй 132 улсын 37939 гадаадын иргэн байна
    11 цаг 49 мин
  • Т.Тулга, О.Сүлдхүү нар“PWL10” тэмцээнд өрсөлдөнө
    12 цаг 5 мин
  • Т.Аубакир: Хүүхдийн мөнгийг халамж гэж хэлж болохгүй
    12 цаг 23 мин
  • Ухаа худагийн асуудлаар хянан шалгах түр хороо байгуулах санал хураалтыг хойшлууллаа
    12 цаг 43 мин
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • ТӨСӨВ 2026: Асаргааны тэтгэмж авдаг 82.8 мянган иргэнд 279.3 тэрбум төгрөг олгохоор тусгажээ
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • Х.Ганхуяг: Төсвийн урсгал зардлуудыг бууруулна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Оюу толгой 2025 он гарснаас хойш 1.6 их наяд төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ
  • С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд 3–4 их наяд төгрөг шаардлагатай
  • Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
  • О.Цогтгэрэл: Эрүүл мэндийн салбарын ажилчдын дундаж цалин улсын дунджаас бага байна
  • Ч.Ундрам: МУГТ Г.Отгонцэцэг надтай уулзах талаар яриагүй
  • АНУ-ын их, дээд сургуулиудад 200 оюутан сургах талаар санал солилцов
  • “Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 2 дахь шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа
  • The MongolZ-ын шигшээ шатны эхний учраа FURIA баг
  • Цастай өдөр цангинуулан уншмаар 10 шүлэг
  • Цастай өдөр сонсох "плейлист"
  • Ж.Батжаргал: Багш нарын цалинг 2,8 саяд хүргэж, эмч нарын цалинг 15 хувиар нэмэгдүүлнэ
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Бөхийн дэвжээ дээрх шинэ асуулт: Даруу байх ёс уу?, Сэтгэл хөдлөлийн илэрхийлэл үү?
  • А.Амартүвшин: УИХ-ын гишүүн Ж.Золжаргал та хий хоосон шүүмжээр иргэдийг төөрөгдүүлэхээ боль
  • Х.Ганхуяг: Төсвийн урсгал зардлуудыг бууруулна
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • АНУ-ын их, дээд сургуулиудад 200 оюутан сургах талаар санал солилцов
  • “Очирдагинас” ХХК “Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 2 дахь шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа
  • С.Эрдэнэбат: Багш нарын цалинг 3.5 сая төгрөгт хүргэхэд 3–4 их наяд төгрөг шаардлагатай
  • POETRY: Намрыг үдэх НАЙМАН шүлэг
  • ФОТО: Багш нарын ажил хаялт үргэлжилж байна
  • Хасын хүлэгүүд EASL 2025–26 улирлын хоёр дахь хожлоо гэртээ авлаа
  • О.Цогтгэрэл: Эрүүл мэндийн салбарын ажилчдын дундаж цалин улсын дунджаас бага байна
  • Ж.Сандагсүрэн: Нийтийн эзэмшлийн 50 байршилд ухаалаг авто зогсоол барина
  • Монгол улс энэ онд 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон байна
  • Л.Түдэв агсны мэндэлсний 90 жилийн ойд зориулан "Дурсамж уулзалт" - ыг зохион байгууллаа
  • Ази, Далайн орнуудын цаг уурын хиймэл дагуул хэрэглэгчдийн хурал боллоо
  • Нийт нутгийн 23 хувь нь цастай байна
24 баримт
  • Ирэх онд болох хөлбөмбөгийн ДАШТ-ий тухай таны мэдэх ёстой бүх зүйл
  • Казах үндэстний найдварыг тээж байгаа Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Өсвөрийн УАШТ-ээс олны хамгийн их дэмжиж байгаа бөх Р.Омар гэж хэн бэ?
  • Аймшгийн баярын тухай таны заавал мэдэх ёстой 24 зүйл
  • "Physical Asia" шоуны анхны уран нугараач оролцогч МУГЖ Э.Лхагва-Очирын 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК